Эдийн засгийн хямралаас Ө.Энхтүвшин гаргаж чадах уу?

УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин өчигдөр Ерөнхий сайдад нэрээ дэвшүүлж байгаагаа албан ёсоор мэдэгдсэн.

Тэрбээр “Цаг үеийн ээдрээтэй нөхцөл байдал нь Ерөнхий сайдаа тодруулж ирсэн МАН-ын уламжлалыг энэ удаа өөрчилж, өрсөлдөөний зарчмыг сонгох бололтой. Намын удирдлага, гишүүдийн санаа бодол ч тийм байна. Иймд УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин миний бие Монгол Улсын Ерөнхий сайдад нэрээ дэвшүүлж, Бага хурлын төвшинд өрсөлдөхөө журмын нөхөддөө мэдэгдэж байна” гэв.

Түүний Ерөнхий сайд болох зорилго чухам юу бэ. Монгол Улсын өнөөгийн улс төр, нийгэм, эдийн засгийн нөхцөл хүнд байгаа энэ цаг үед Ерөнхий сайд болж улс удирдах нь амаргүй. “МАХ” Ө.Энхтүвшин гишүүний хувьд бүр ч амаргүй болов уу.

Яагаад гэвэл 2013 онд Шинэчлэлийн Засгийн газрыг ажлаа хийж чадахгүй байна, иргэдийн амьжиргааны төвшин буурсаар байна гэж шүүмжилж махны үнэ 1200 төгрөгт хүрчихлээ гэж нүд бүлтийлгэж, чих дэлдийлгэм мэдээлэл хийсэн олныг дургүйцлийг хүргэсэн юм. Тухайн үед тэрбээр УИХ-ын гишүүн байсан. УИХ-ын гишүүн махны үнэ хэд байгааг мэдэхгүй байж олны өмнө “мэдэмхийрлээ” хэмээн иргэд, олон нийт дургүйцэж байсан.

УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшингийн хувьд 2000 онд УИХ-ын гишүүн болж түүнээс хойш намын дарга, сайд, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга зэрэг олон албан тушаал хашиж байсан. Мөн МАН-аас Ерөнхийлөгчийн сонгууль Дархан аварга Б.Бат-Эрдэнэ, өрсөлдөж байсан ч “өвдөг” шороодсон түүх ч түүнд бий.

Энэ мэтчилэн түүний хашиж ирсэн албан тушаал, улс төрийн ажил олон байсан ч дорвитой шийдвэр гаргаж, үйл хэрэг болсон нь цөөхөн. Учир нь тэрбээр энэ цаг хугацаанд “шантааж” хийж ирсэн гэдгийг учир мэдэх хүмүүс ярьдаг. Тэгвэл “МАХ” Ө.Энхтүвшин энэ удаад Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайд болох гэж нэрээ дэвшүүлэн “зүтгэж” эхлэв. Тэр “МАНАН”-гийн бүлэгтэй тохирсон уу. Эсвэл өөр ашиг сонирхол байна уу. Түүний хувьд Ерөнхий сайдын  хэмжээний шийдвэр гаргаж, зоригтой алхам хийж 90 гаруй жилийн түүхтэй намаа шинэчилж улс эх орны нийгэм эдийн засгийн нөхцөл байдлыг сэргээх нь юу л бол. Нэг талаас нь харахад “МАНАН”-гийн гар хөл болохыг үгүйсгэхгүй. Нөгөө талаас нь харвал тэр зүгээр Төрийн ордны гурван давхарт зургаа өлгөхийг хүссэн үү. Намаасаа Ерөнхийлөгчийн сонгуульд “сойгдож”, Сайд, намын дарга, Байнгын хорооны дарга хийж байсан хүн Ерөнхий сайдад зүтгээд үзье гэсэн “мухархан” бодол тээж явна уу. Ингэж хэлсний учир нь удахгүй болох МАН-ын УЗ-ийн хурлаар “МАНАН”-гийн бүлэг Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Ж.Эрдэнэбатыг намын дарга болгох тохироо яригдаж байгаа аж. Намын дүрмээр намын дарга Ерөнхий сайд байж болно гэсэн заалт байдаг. Тэгэхээр өнөөдрийн нөхцөл байдлаас харахад Ж.Эрдэнэбатыг намын дарга болгоод 2019 онд буцаагаад Ерөнхий сайд болгох наймаа “МАНАН”-гийн бүлэг хийжээ. Энэ тохиолдолд Ө.Энхтүвшинг Ерөнхий сайд болбол нэг жилийн настай, зурагаа өлгөөд өнгөрөх төдий Ерөнхий сайд болох юм. Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайд хэн болохыг цаг хугацаа л харуулна.

Эх сурвалж: CHUHAL.MN

Санал болгох мэдээ

Монгол Улсын гадаад валютын албан нөөц 4,3 тэрбум ам.долларт хүрлээ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. “Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга …