Өдөрт цадталаа биш бага идвэл урт наслана

Хүн  нэг насны амьдарлын турш  9 тонн орчим хоол хүнс иддэг байна. Хятадад” хэн түрүүлж их  иднэ, тэр түрүүлж үхнэ” гэдэг үг байдаг. “9 тонны онол” нь оновчтой биш боловч, хэтэртэл идэж уух нь буруу юм гэснийг энэ нь хүмүүст сэрэмжлүүлж байгаа юм. Англи улсын  “Байгаль, мэдээлэл” сэтгүүлд нийтлэгдсэн нэгэн судлагаа үүнийг гэрчилжээ

Өдөр бүр бага идэх нь насыг уртасгаад зогсохгүй  элдэв зүйлийн  өвчнийг багасгаж,  амь насыг батжуулдаг гэнэ.  Америкийн Висконсин-Мэдисоны их сургуулийн нэгэн судалгааны багийнхан сармагчинд хийсэн  20 гаруй жилийн судалгааны дүнд  хоол хүнсийг нь цадтал нь биш бага багаар хэмнэж идүүлсэн сармагчин  26 насалсан нь сармагчны насладаг дундаж наслалтаас 2-3  насаар илүү амьдарсан бөгөөд өмөн үү, чихэр шижин өвчин болон зүрх судасны өвчинд нэрвэгдэх нь эрс багассан байна.

Харин хоол хүнсийг нь хэмнэлгүйгээр цадтал нь хооллож байсан сармагчины хувьд өвдөх болон үхэх магадлал нь  3 дахин дээшилсэн байна.   Висконсин-Мэдисоны их сургуулийн Анагаах ухааны салбарын профессор Андесса хэлэхдээ: Ухаант амьтны хөгшрөлийг хоол хүнсээр нь дамжуулан  хязгаарлаж болох юм. Илч багатай хоол идэх нь хүн амьтанд хэрэгтэй төдийгүй хоол хүнсний илчлэгийн хэмжээг 30%-аар бууруулахад тухайн бодгальд хүнс тэжээл дутагдахгүй.

Сармагчинд хийсэн туршилтаас үзэхэд эр сармагчинтай харьцуулахад эм сармагчинд таргалалт бага байдаг. Энэхүү онол нь хүн төрлөхтөнд тохирно. Эрдэмтэн Андэсса хэлэхдээ: “Илчлэг багатай хоол хүнсний бүтээгдэхүүнийг цадтал биү багаар ид, ингэж чадвал үр нөлөө нь таны бие организмд гайхалтайгаар илрэх болно” гэжээ. АНУ-ын  “Эрүүл мэнд” сэтгүүл д бас Грек, Итали, Япон, Коста-Рика, Америкийн Калифорни  зэрэг иргэд нь урт насладаг улс орон болон тухайн  газар нутгийн  хүмүүс ихэнхдээ бага иддэг бөгөөд энэ бусад газраас  20%-аар дутуу байдагтай холбоотой гэжээ.

Бээжингийн өндөр настангуудын анагаах ухааны судалгааны газрын дарга байсан Гу Фэн Күн хэлэхдээ: Гэдэс чинь арай цадаагүй боловч идэх дур хүсэл чинь дуусаагүй байхад савхаа тавибал зохино. Өлсөх үедээ бага багаар идэх, мөн тогтсон цагт идвэл сайн. Хоол идэхдээ сайн зажилж байх ёстой бөгөөд нэг  үмх хоолыг 10-20 удаа зажилбал идвэл  зохино гэжээ.

Санал болгох мэдээ

Үсээ зөв арчилж суръя! Эрүүл гялалзсан үстэй болгох 11 үс арчилгааны зөвлөгөө

Үс муухай харагддаг өдөр бол хамгийн муухай өдөр, тийм ээ? Үсний байгаа байдал сэтгэлд нийцэхгүй …