L’Oreal-ийн эзэн Лилиан Беттанкур нас баржээ

Францын гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч L’Oreal  компанийн эзэн  Лилиан Беттанкур 94 насандаа  нас баржээ. Беттанкурын охин Франсуа Францын хэвлэлд өгсөн мэдэгдэлдээ “ээж минь лхагва гаригийн шөнө гэртээ амар тайвнаар амьсгал хураасан” гэжээ.

Лилиан Беттанкур L’Oreal -ийн  Удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байгаад 2012 онд өөрийн ач хүү, 25 настай Жон-Виктор Мейерст ажлаа хүлээлгэн өгчээ.

 L’Oreal компанийн ерөнхий захирал Жан-Поль Агон өчигдөр мэдэгдэл хийхдээ “Хатагтай нь Лилиан Беттанкур  компани, ажилтнууддаа байнга анхаарал тавьдаг гайхамшигтай хүн байсан. Энэ компанийн амжилт түүнтэй салшгүй холбоотой. Биднийг энэ үзэсгэлэнт эмэгтэй  биднийг үүрд орхин бурхны оронд заларлаа. Бидний сэтгэлд түүний гэгээн дүр төрх, эелдэг найрсаг зан чанар үүрд хоногшин үлдэх болно” гэжээ.

Санал болгох мэдээ

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ

Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Цагаан сарыг тохиолдуулан монголын ард түмэнд …