Ө.Энхтүвшин л биш шүү…

17/09/22 01:54

Шинэ Ерөнхий сайд хэн болох вэ гэдэг асуултын хариулт тодорхой болох дөхөж байх шиг. Эрх баригч МАН-ын 65-ын бүлгээс шинэ ерөнхий сайдыг тодруулах учиртай. Ерөнхий сайдын “марафон” дунд “Дур эзнээ голохгүй, дунд чөмөг сүүжээ голохгүй” гэгчийн үлгэрээр Ерөнхий сайд болно гэдгээ улаан цайм илэрхийлж байгаа улс төрчид ч гарч байна. Тэдний нэг бол УИХ-ын Ө.Энхтүвшин. Тэрээр Ерөнхий сайдад өрсөлдөгчөө зарлаж, МАН-ын бага хурлын гишүүдэд болон ард түмэнд хандан Ил захидал илгээжээ.

Ө.Энхтүвшин Ил захидалдаа: “МАН өнөөдрийг хүртэл түүхэндээ ингэж тал талд хуваагдан, сөргөлдөж байсангүй.  Эрүүл өрсөлдөөн байх ёстой ч, бүлэглэн талцаж, Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр байр сууриа тулгасан түүх манай намд байхгүй. Цаашид ч байх ёсгүй юм” гэжээ.  Үнэндээ МАН дотор үе үе талцал хуваагдал гардаг ч тэр нь өнөөгийнх шиг ил болж байгаагүй байх. Тэр бүү хэл Ө.Энхтүвшин гэдэг хүн 2004 онд сонгуульд унаж, албан тушаалгүй хоцорсондоо шаралхан  МАН-д хуучнаар МАХН дотор “Уламжлал- шинэчлэл, ардчилал-шударга ёс” жигүүр гэгчийг байгуулан  намаа хагалан бутаргаж явсан эр. Дараахан нь мөн л эрх мэдлийн төлөө Н.Энхбаярын дохио  заавраар  тухайн үеийн МАН-ын дарга М.Энхболдыг унагахын тулд “Элсний 13” бүлгийг байгуулж байсан нэгэн. Ингэж эрх мэдэлд хүрэхийн төлөө намаа хоёронтоо хагалан бутаргаж байсан хүн гэнэтхэн энхийн цагаан тагтаа шиг аяглан “МАН өнөөдрийг хүртэл түүхэндээ ингэж тал талд хуваагдан, сөргөлдөж байсангүй гэж  хэлэх хэрэг байсанч юм уу, үгүй ч юмуу.

Мөн тэрээр ил захидалдаа “Монголын ард түмэн, журмын нөхөд Та бүхэндээ амлаж чадах, надад байгаа баялаг бол худалдагдахгүй зан чанар, хувирахгүй ёс суртахуун, шударга зарчим, төрийн ажлын туршлага, алдаанаасаа суралцсан сургамж ухаарал, энэ бүхнээ нотолж, өнөөдрийг хүртэл явж ирсэн сүүдэргүй зам мөр минь байна” гэжээ. Түүний энэ үгэнд итгэх хүмүүс МАН-ын  бага хурлын гишүүд болон УИХ-ын гишүүд дунд хир олон байгаа бол.  Элсний 13-ыг байгуулахдаа, МАН-ыг сонгуульд ялагдуулахдаа, эрх мэдэлд хүрэхийн төлөө “Уламжлал-шинэчлэл, ардчилал-шударга ёс” жигүүрийг байгуулж байх үед нь түүний хэлсэн хувирахгүй ёс суртахуун, худалдагдахгүй зан чанар, шударга зарчим нь хаана байсан юм бол.

Ил захидлаа үргэлжлүүлэн бичихдээ “Би Ерөнхий сайдаар томилогдвол төрийн “гал тогоо”-г цэгцлэх, цэвэрлэх ажлыг эрчимжүүлнэ.  Төрийн ажлын туршлагадаа үндэслэн, басхүү ахмад хүний хувьд нэг зүйлийг би шууд хэлье. Бүрэн хүмүүжээгүй, биеэ баттай засаагүй, үзэл бодол нь төлөвшөөгүй хүнд эрх мэдлийг атгуулах нь нялхаст шүдэнз бариулахтай адил зовлон болдгийг бид 20 гаруй жилийн туршид хангалттай харлаа, амслаа.  Энэ удаа насны үеэр нь бус, уг хүний үйлдэл, зам мөрийг харж сонголт хийх учиртай  гэж үзэж байна.

Түүний энэ үгэнд ойлгомжгүй 2 утга агуулагдаж байна. Нэгдүгээрт Ө.Энхтүвшин гэдэг хүн төрийн гал тогоог концесийнхоноос, 60 тэрбумын багийнханаас,  офшор данстангуудаас цэвэрлэж чадна гэдэгт хэн итгэх вэ? Аядуу зөөлөн, ахмад хүний арга барилтай түүнд Гүйцэтгэх засаглалын тамгыг бариулчихаад ямар өөрчлөлтийг бид хүлээж суух вэ?

Хоёрдугаарт мань эр  “Бүрэн хүмүүжээгүй, биеэ баттай засаагүй, үзэл бодол нь төлөвшөөгүй хүнд эрх мэдлийг атгуулах нь…” гэж тэр хэнийг хэлнэ вэ? Улс  эх орны төлөө тангараг өргөсөн, ард иргэдийн сонголтоор УИХ-ын гишүүн болсон олон гишүүдийг тэрбээр залуу, нялхас хэмээн  гоочлох эрхтэй юу? Тийм л юм Ө.Энхтүвшин гишүүн та  өнгөрсөн 25 жилд улс орноо хөгжүүлэхчихгүй юу хийж явсан байх вэ?

Энэ мэтээр Эрхэм гишүүний Ил захидлыг илээр шүүмжлээд байж болохоор. Ямартай Ө.Энхтүвшин гэдэг хүн Ерөнхий сайд болох сонирхолтой байх нь өөрийн нь эрх хэдий боловч түүний өмнөх үйлдэл, хэлсэн ярьсан үгний алдаа зөрүүг товчийн төдий өгүүлэхэд ийм байна.  Сайхан ярьж, сайныг хүссэн бүхэн түүнийхээ төлөө ажиллаж чаддаггүй гэдгийг  иргэд олон нийт гадарлахтайгаа болсон. Монголын төр Ө.Энхтүвшинг  хэдийнэ мэддэг болж.  Мөн 1 кг махны үнэ мэддэггүй Ерөнхий сайдтай болохыг мань лав дэмжихгүй. Тиймээс шинээр сонгогдох Ерөнхий сайд Ө.Энхтүвшин  лав биш шүү…

Ц.Бат

Share Button

Сэтгэгдэлүүд

4 сэтгэгдэл.
  • Bat 70.209.140.215

    2017/09/23 at 00:11

    Topar as l deer

  • ЗОЧИН 202.9.40.64

    2017/09/23 at 13:42

    ХОТЫН ФРАКЦААС ЕРӨНХИЙ САЙД БОЛБОЛ МОНГОЛ МӨХНӨ…МАНАН УЛАМ ХАРАНХУЙЛНА…ХУУЛЬ БУС ҮЙЛДЭЛ МОНГОЛЫГ ИДЭЖ ДУУСГАНА…БЭРТЭГЧИНҮҮД ЯЗАРТЛАА ТАРГАЛЖ, АРД ОЛОН ЯС АРЬС БОЛТЛОО ТУРЖ ҮХЭЦГЭЭНЭ…

  • быбыаө 202.21.118.90

    2017/09/25 at 14:25

    Хүрэлсүхийн ээлжит гүтгэлэг.Хүрэлсүх л биш шүү

  • Бор 202.9.42.150

    2017/09/27 at 10:43

    Энхтүвшин бас л ялагдал хүлээв. Мөн их дураа. Хэн ч өөрийг нь тоохгүй байхад

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9993-8186 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэл үлдээх


8 − = 7