Филиппин улсын төрийн тэргүүн Родриго Дутерте улс орноо хар тамхинаас хамгаалахын тулд хүчтэй компанит ажил өрнүүлээд буй. Тэгвэл түүний хүү ууган хүү хар тамхины хэрэгт орооцолдож одоогоор шалгагдаж байгаа аж. Ерөнхийлөгчийн санаачлагагын үр дүнд 9000 хүн хорвоог орхиж олон мянган хүн баривчлагдсан юм. Энэ үйл явдлын дараа ерөнхийлөгчийн ууган хүү 42 настай Паолог хятадуудтай хар тамхины хэргээр сэжиглэгдэж байгаа юм. Тэгвэл Р.Дутетре хүүдээ хандан хэрэв чиний хар тамхи хэрэглэсэн нь үнэн гэвэл чамайг хууль хяналтын байгууллагад хүлээлгэн өгөх болно гэж хатуухан анхааруулжээ. Өнгөрсөн ням гарагт Р.Дутерте албаны хүмүүстэй хүүгийнхээ талаар ярилцсан бөгөөд хэрэв хар тамхи хэрэглэгдсэн нь батлагдвал цаазаар авах ял оноох нь зөв гэж ярилцжээ.
Санал болгох мэдээ
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ
Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Цагаан сарыг тохиолдуулан монголын ард түмэнд …