“Боенг 777” онгоцны хамгийн залуу нисгэгч Анни Дивя

30 настай Анни Дивя “Боенг 777”-  онгоцны  хамгийн залуу эмэгтэй нисгэгч болжээ.   Анни Дивя 17 настайдаа нисгэгчийн сургуульд ороод л англи хэл сурсан гэдэг.  “Боенг 777” бол дэлхийн хамгийн том хос тийрэлтэт онгоц юм.

Анни Дивя “Би багадаа тэнгэр лүү хараад үргэлж үүлэн дээгүүр нисэж байхыг мөрөөддөг байлаа. Ээж маань энэ хүслийг маань дэмжиж, мөрөөдлийнхөө төлөө цуцашгүй тэмцвэл онгоц жолоодоход ойрхон байгааг хэлдэг байлаа” гэж ярьжээ.

Анни Дивя анхны туршилтын нислэгээ Лондон хот руу хийжээ. Нисгэгч бүсгүй ах, дүүсийнхээ гадаадад суралцах сургалтын төлбөрийг нь төлж, эцэг, эхдээ шинэ байшин авч өгчээ.

 

Санал болгох мэдээ

“1984” жүжгийн гол дүрд С.Болд-Эрдэнэ, Д.Ганцэцэг, Ц.Төмөрхуяг нар тоглоно

Английн алдарт зохиолч Жорж Оруэллийн “1984” хэмээх алдарт романы үзэл санаа, утга агуулга дэлхийн олонх …