Хүүхдүүдэд амны хөндийг эрүүлжүүлэх үзлэг, сургалт хийв

“Эрүүл мэнд, боловсролын хяналтад- Иргэн таны оролцоо” сарын аяны хүрээнд Мэргэжлийн хяналтын ерөнхий газар,  АШУИС-ийн Нүүр ам судлалын сургуулийн багш, эмч нартай хамтран  2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр “Сургуулийн өмнөх насны хүүхдийн амны хөндийг эрүүлжүүлэх нь” урьдчилан сэргийлэх үзлэг, сургалтыг  Чингэлтэй дүүргийн 9 дүгээр цэцэрлэгийн дунд, ахлах, бэлтгэл бүлгийн хүүхдүүдийг оролцуулан зохион байгуулав. АШУИС-ийн Нүүр ам судлалын сургуулийн багш, эмч нар 9 дүгээр цэцэрлэгийн  бэлтгэл бүлгийн  86 хүүхдийн шүдэнд урьдчилан сэргийлэх үзлэг хийж,  дунд, ахлах ангийн хүүхдүүдэд амны хөндийн эрүүл ахуйн талаар сургалт хийлээ.

Эх сурвалж:МХЕГ

Санал болгох мэдээ

Өсвөр насны охидын үр хөндөлт 6.4 хувиар өсжээ

ДЭМБ-ын зөвлөснөөр өсвөр насыг 10-19 гэж үздэг. Тэгвэл манай улсад өсвөр насныхны, тэр дундаа охидын …