Apple шинэ бүтээгдэхүүнүүд ямар давуу талтай вэ

iPhone X-ээс гадна Apple компанийн танилцуулсан бүтээгдэхүүнүүд нь iPhone 8 ба 8 Plus, шинэ Apple TV, Apple Watch байлаа. iPhone 8-ийн хувьд өмнөх загварынхаа ерөнхий хэлбэрийг хадгалж, хүчирхэг процессор, сайжруулсан камер, утасгүй цэнэглэгчээр тоногложээ.

Харин Apple TV төхөөрөмжийн хувьд энэ нь 4k дүрслэлтэй анхны хувилбар нь юм. Apple Watch бугуйн ухаалаг цагны 3 дугаар хувилбарыг мөн энэ үеэр танилцууллаа. Эдгээр шинэ бүтээгдэхүүнүүдтэй дэлгэрэнгүй  танилцъя.

IPHONE 8 БА IPHONE 8 PLUS

  • Бүрэн шилэн хийцтэй гэдгээрээ өмнөх загвараасаа ялгаатай
  • Ар ба нүүрэн тал нь зурагддаггүй шилэн хийцтэй бол ирмэг нь хөнгөн цагаанаар бүтээгджээ
  • Ус ба тоосны хамгаалалттай
  • iPhone 8 нь 4.7 инчийн Retina дэлгэцтэй, iPhone 8 Plus нь 5.5 инчийн Retina
  • Шинэ A11 Bionic процессор нь 6 цөмтэй, 64 битийн ажиллагаатай
  • 3 цөмтэй график процессор нь AR, VR хэрэглээг дэмжих зорилготой
  • Сайжруулсан 12 МП камерын өнгөний филтер, цэгийн ялгарал нэмэгдэж, 4k нарийвчлалтай, 240 frame/sec дүрс бичдэг болжээ

  • Qi стандартын утасгүй цэнэглэгчтэй нийцэж ажилладаг болсон
  • Хар саарал, Мөнгөлөг, Алтлаг гурван өнгөний сонголттой
  • Үнийн хувьд iPhone 8 нь $699 (128GB), $849 (256GB) хоёр хувилбартай байх бол iPhone 8 Plus нь $799 (128GB), $949 (256GB) байх ажээ
  • Есдүгээр сарын 15-нд урьдчилсан захиалга нь эхэлж, 22-нд худалдаанд гарах гэнэ

APPLE WATCH SERIES 3

Мөн бие даасан LTE холболттой болсон тул мэдээллийг гар утасгүйгээр ч авч чадахаар болсон байна
Siri ухаалаг харилцагчтай болсон тул Apple Watch-той ярьж болохоор болжээ
Үнийн хувьд Series 3 загвар нь $399-ийн үнэтэйгээр есдүгээр сарын 15-нд урьдчилсан захиалга нь эхэлж, 22-нд гар дээр ирэх ажээ

Эх сурвалж: Apple

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …