Гэрийн нөхцөлд гарын арьсыг цайруулах арга

Арьс арчилгааны мэргэжилтнүүд дараах маскыг танд санал болгож байна. Урин дулаан цаг ирж бүсгүйчүүд бидний гарын арьс хурдан борлодог шүү дээ. Нөгөөтээгүүр гар бол бүсгүй хүний бас нэгэн чимэг юм. Гарын арьс хуурайших хамгийн том шалтгаан нь гарахдаа  тослохоо мартаж, хүйтний улиралд бээлий өмсөхөө мартдаг. Энэ бол арьс хуурайших хамгийн наад захын шалтгаан. Гэрийн ажил хийхдээ, аяга таваг угаахдаа мөн л бээлий өмсдөггүй. Таны гаранд “хувцас”  хэрэгтэй.
Та үс, нүүрний арьсандаа анхаарал хандуулдаг шиг гарт мөн адил шаардлагатай. Хумс хуруугаа янзлахаас гадна гарынхаа арьсыг цайруулах олон төрлийн бүтээгдэхүүн туршиж үзсэн биз дээ. Харин арьс арчилгааны мэргэжилтнүүд таны гарыг цайруулж булбарай зөөлөн болгох үр дүнтэй аргыг танд зөвлөж байна.
Бэлтгэх арга: Нэг халбага зөгийн бал, нэг халбага тараг эсвэл иогурт, нэг халбага нимбэгийн шүүс хэрэг болно. Ингээд найрлагад орсон хүнсний бүтээгдэхүүнээ сайтар холиод гаран дээрээ түрхэнэ. Түрхээд 15 минут болгосны дараа бүлээн усаар угаана. Энэ аргыг усанд орсныхоо дараа шөнө унтахдаа хэрэглэвэл зүгээр. Долоо хоногт 2-3 удаа хэрэглэж болно. Мөн хурц наранд гарахын өмнө заавал нарны тос түрхээрэй.

Санал болгох мэдээ

Үсээ зөв арчилж суръя! Эрүүл гялалзсан үстэй болгох 11 үс арчилгааны зөвлөгөө

Үс муухай харагддаг өдөр бол хамгийн муухай өдөр, тийм ээ? Үсний байгаа байдал сэтгэлд нийцэхгүй …