Синди Кроуфорд “моодноос” гарсангүй

Синди Кроуфорд 1990-ээд оны стильтэй төгс жийнсэн өмдийг бүтээлээ (фото 3)
Өдгөө 50 настай  “загварын амьд домог” Синди Кроуфорд жийнсэн өмдний брендээ гаргахаар зэхэж байна. Тус брендийн давуу тал нь Синди өөрөө зохиосон онцлогтой бөгөөд ирэх есдүгээр сарын дундуур худалдаанд гарах гэнэ. The CRAWFORD нэртэй тус бренд нь 1990-д оны бариу жийнс, хөвөн даавуун футболк, шорт, цамц зэрэг чөлөөт хувцаснууд багтсан байна. 1990-ээд оны өндөр суудалтай жийнсэн өмд моодонд орсон даруйд бүсгүйчүүд тухайн үеийн загварын шүтээн Синди Кроуфордоос бүтээлч санаа авж, түүний өмсдөг байсан загварыг эрэл хайгуул хийж байсан билээ. Pepsi брэндийн 1992 оны сурталчилгаанд богино жийнсэн шоорт өмсөж, өдөр тутамдаа Levi’s-ийн сонгодог загвараар гоёдог байсан тэрээр жийнсэн хувцасны жинхэнэ шүтээн гарцаагүй мөн юм.
Синди Кроуфорд 1990-ээд оны стильтэй төгс жийнсэн өмдийг бүтээлээ (фото 1)

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …