60  тэрбумын багийнханы санал болгож буй дараагийн Ерөнхий сайд хэн вэ?

Монголын төрд олигархиуд бугшиж,  эрх мэдэлд хүрсэн цөөн тооны хүмүүс, тэднийг тойрон хүрээлэгч бүлэглэлүүд  нийгмийн баялагаас илүү хувь хүртэж байгаа нь үндсэндээ улс орон хөгжихгүй байгаагийн гол шалтгаан гэж хэлж болно. Адаг сүүлдээ төрийн албыг үнэлэн зарах, бүлэглэл фракцийнхандаа  концесс өгөх зэргээр “Бурхангүй газрын бумба галзуурав” гэгч болсон.

Энэ бүхний дараа Монголын төрд шударга бус зүйлтэй эвлэрэхгүйгээ илэрхийлсэн УИХ-ын гишүүдийн “ачаар” төрд бугшсан олигархиудыг Засгийн газрын хамтаар унагасан үйл явдал болсон. Шударга ёсны төлөө дуугарсан, тэмцсэн гишүүд үүнийгээ төлөө ямар их нэр хоч зүүж, хэвлэлээр элдэвээр гүтгүүлэв дээ.

Нэгэнт Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээр огцорсон болохоор хуулийн дагуу дараагийн Засгийн газар 30 хоногт багтаж байгуулагдах ёстой. Үүнтэй холбоотойгоор эрх баригч  МАН дотор  шинэ засгийн газрын тэргүүн  хэн байх вэ, сайдуудаар хэн хэн томилогдох вэ гэдэг “марафон” идэвхтэй өрнөж байна.

60 тэрбумын багийнхан хэдийгээр өөрийн талын Засгийн газраа унагасан гэсэнч шинэ засгийн тэргүүн буюу Ерөнхий сайдыг чадвал өөрсдөөсөө томилуулах, эс бөгөөс гол чухал салбарын сайдуудаа өөрийн багаас бүрдүүлэхийг чармайж байгаа нь ойрын өдрүүдэд тодорхой харагдаж байна. Тэд арга ядахдаа  Засгийн газрыг огцруулахад оролцсон багийнханыг өвөр зуур нь хагалдан бутаргах, өөр хооронд өрсөлдүүлээд, дундаас нь өөрийн хүмүүсээ зүтгүүлэх бодлого барьж ажиллаж байгааг ажиглагчид хэлж байна.

Шинэ Ерөнхий сайдаар томилогдох магадлалтай хүмүүсийн нэрэн дунд 60 тэрбумын багаас Н.Энхболдын нэр сонсогдож байна. Түүнийг  Ерөнхий сайд болгох саналыг МАН-ын дарга М.Энхболд тавьж, дэмжиж байгаа бололтой. Тэрээр өөрийн үгийг дуулгавартай дагах хэнийг ч болов дэргэдээ  татаж чаддаггийг ойрын хэдэн жилийн  улс төрийн түүх харуулна. Тухайлбал,  М.Энхболд өмнөх Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг аймгийн даргаас нь татаж Сангийн сайд, улмаар УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд болгож чадсан гэдэг. Мөн Багахангай дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан Ц.Батбаярыг Нийслэлийн засаг даргаар томилуулан ажиллуулж байсанч харамсалтай нь Ц.Батбаяр дарга албан тушаалаа урвуулан ашигласан  хэргээр ял эдлээд гарсан.

Н.Энхболдын хувьд М.Энхболдтай нэг нутаг буюу Төв аймгийн  уугуул, улс төрчийнхөө хувьд аядуу зөөлөн арга барилтай хүн. Магадгүй тиймээс л М.Энхболд өөрийн нутаг нэгт амидай Н.Энхболдыг Ерөнхий сайдад зүтгүүлэн  Гүйцэтгэх засаглалын тамга атгуулж, сурсан зангаараа өөрөө холоос түүнийг “удирдах” гэж байгаа болов уугэж хардахад хүргэж байна.

М.Энхболдын арга барилыг сайн мэдэх УИХ-ын эрхэм гишүүд ямартай түүний санаан зоргоор Ерөнхий сайдыг томилуулчихгүй байх гэдэгт иргэд олон нийт итгэж сууна.

Нэгэнт олон жил улс төрд ажилласан атлаа 60 тэрбумын хэрэг, концесийн гэрээнээс өөрөөр улс орныг хөгжүүлж урагшуулж авч явж чадахгүй нь тодорхой болсон улс төрчдын карерийг үүгээр цэглэх ёстой гэж ажиглагчид үзэж байна.

Ц.Бат

Санал болгох мэдээ

ЗГ:Элэгний Д вирусын халдварын тархалт, эмчилгээ, оношилгооны өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээг хэлэлцэж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Өнөөдрийн хуралдаанаар: • Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл …