60  тэрбумын багийнханы санал болгож буй дараагийн Ерөнхий сайд хэн вэ?

17/09/21 01:24

Монголын төрд олигархиуд бугшиж,  эрх мэдэлд хүрсэн цөөн тооны хүмүүс, тэднийг тойрон хүрээлэгч бүлэглэлүүд  нийгмийн баялагаас илүү хувь хүртэж байгаа нь үндсэндээ улс орон хөгжихгүй байгаагийн гол шалтгаан гэж хэлж болно. Адаг сүүлдээ төрийн албыг үнэлэн зарах, бүлэглэл фракцийнхандаа  концесс өгөх зэргээр “Бурхангүй газрын бумба галзуурав” гэгч болсон.

Энэ бүхний дараа Монголын төрд шударга бус зүйлтэй эвлэрэхгүйгээ илэрхийлсэн УИХ-ын гишүүдийн “ачаар” төрд бугшсан олигархиудыг Засгийн газрын хамтаар унагасан үйл явдал болсон. Шударга ёсны төлөө дуугарсан, тэмцсэн гишүүд үүнийгээ төлөө ямар их нэр хоч зүүж, хэвлэлээр элдэвээр гүтгүүлэв дээ.

Нэгэнт Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээр огцорсон болохоор хуулийн дагуу дараагийн Засгийн газар 30 хоногт багтаж байгуулагдах ёстой. Үүнтэй холбоотойгоор эрх баригч  МАН дотор  шинэ засгийн газрын тэргүүн  хэн байх вэ, сайдуудаар хэн хэн томилогдох вэ гэдэг “марафон” идэвхтэй өрнөж байна.

60 тэрбумын багийнхан хэдийгээр өөрийн талын Засгийн газраа унагасан гэсэнч шинэ засгийн тэргүүн буюу Ерөнхий сайдыг чадвал өөрсдөөсөө томилуулах, эс бөгөөс гол чухал салбарын сайдуудаа өөрийн багаас бүрдүүлэхийг чармайж байгаа нь ойрын өдрүүдэд тодорхой харагдаж байна. Тэд арга ядахдаа  Засгийн газрыг огцруулахад оролцсон багийнханыг өвөр зуур нь хагалдан бутаргах, өөр хооронд өрсөлдүүлээд, дундаас нь өөрийн хүмүүсээ зүтгүүлэх бодлого барьж ажиллаж байгааг ажиглагчид хэлж байна.

Шинэ Ерөнхий сайдаар томилогдох магадлалтай хүмүүсийн нэрэн дунд 60 тэрбумын багаас Н.Энхболдын нэр сонсогдож байна. Түүнийг  Ерөнхий сайд болгох саналыг МАН-ын дарга М.Энхболд тавьж, дэмжиж байгаа бололтой. Тэрээр өөрийн үгийг дуулгавартай дагах хэнийг ч болов дэргэдээ  татаж чаддаггийг ойрын хэдэн жилийн  улс төрийн түүх харуулна. Тухайлбал,  М.Энхболд өмнөх Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг аймгийн даргаас нь татаж Сангийн сайд, улмаар УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд болгож чадсан гэдэг. Мөн Багахангай дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан Ц.Батбаярыг Нийслэлийн засаг даргаар томилуулан ажиллуулж байсанч харамсалтай нь Ц.Батбаяр дарга албан тушаалаа урвуулан ашигласан  хэргээр ял эдлээд гарсан.

Н.Энхболдын хувьд М.Энхболдтай нэг нутаг буюу Төв аймгийн  уугуул, улс төрчийнхөө хувьд аядуу зөөлөн арга барилтай хүн. Магадгүй тиймээс л М.Энхболд өөрийн нутаг нэгт амидай Н.Энхболдыг Ерөнхий сайдад зүтгүүлэн  Гүйцэтгэх засаглалын тамга атгуулж, сурсан зангаараа өөрөө холоос түүнийг “удирдах” гэж байгаа болов уугэж хардахад хүргэж байна.

М.Энхболдын арга барилыг сайн мэдэх УИХ-ын эрхэм гишүүд ямартай түүний санаан зоргоор Ерөнхий сайдыг томилуулчихгүй байх гэдэгт иргэд олон нийт итгэж сууна.

Нэгэнт олон жил улс төрд ажилласан атлаа 60 тэрбумын хэрэг, концесийн гэрээнээс өөрөөр улс орныг хөгжүүлж урагшуулж авч явж чадахгүй нь тодорхой болсон улс төрчдын карерийг үүгээр цэглэх ёстой гэж ажиглагчид үзэж байна.

Ц.Бат

Share Button

Сэтгэгдэлүүд

3 сэтгэгдэл.
  • ЗОЧИН 202.9.40.228

    2017/09/21 at 15:30

    МАН ОДОО Л ЦЭВЭРШИХГҮЙ БОЛ ХЭЗЭЭ Ч ҮГҮЙ. МАНАН УЛАМ ӨТГӨРЧ ХАРАНХУЙЛАН МОНГОЛЫГ НӨМӨРЧ ХӨНДИЙ ХҮЙТЭН МОНГОЛ ҮЛДЭНЭ ГЭДГИЙГ МАН ЫН БАГА ХУРЛЫН ГИШҮҮД ОЙЛГООСОЙ. ДАРАА ГЭЖ БАЙХГҮЙ. ЭНЭ ЦАГ ҮЕ БОЛ МАН БУЗАРААСАА САЛАХ АЛТАН БОЛОМЖ ШҮҮ !!!!!!!!!!!!

  • Dol7Damdinjabt heleh ug 219.142.145.124

    2017/09/23 at 14:41

    Za za. Buzar har piar ch mongoliig,mongol huniig mon ch ih harluulj baina daa.Bur hardah erhtei geh goe ugeer halhavchilj baigaad unen hudal ni hamaagui yamar neg sejim oloh,oldohgui bol oorcodoo zohiomjilj zahialgaar bichuulj baigaad tsahim orchin odor shongui tsatsdag busrmag argaa l nen turuud hyamagdchih aa.Tegehgui bol hen ch garsan nemershgui ee. Ter dor ni jonhuutai holiod haraar budchina. Ard bid ali unen, ali ni hudlaa gej yalgahgui manan dund toordog. Jinhen MANAN bol PIARchid mon

  • Зочин 124.158.112.31

    2017/09/24 at 15:26

    Н.Энхболдын хувьд
    М.Энхболдтай нэг нутаг буюу
    Төв аймгийн уугуул гэдэг
    Тэнэг хүнийг хуурах үлгэр
    Говьалтайн Жаргалантын
    Гүйгүүл Нямаа гуай
    Завханд түр тогтохдоо
    Заяасан үр нь Н.Энхболд бөлгөө
    Завханы ирмэл Нямаа гуайнх
    Заалтаар Төв-д ажиллаж
    Багабанди гуай ивээж
    Бага ахуйгаас нь тордов
    Завхан Улиастайн уугуул
    Завхуул энхболд ТӨВ-өөр овоглоод
    Унаган уугуул шүү
    Суугуул буугуул зуугуул биш гэсэн
    Суртал ухуулга явуулаад
    Баатар хотруу шилжиж
    Буцмал болоод удаж байнээ

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9993-8186 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэл үлдээх


8 − = 4