Б.Бат-Эрдэнэ: Улсын хэмжээнд 654 сургуулиас 384 нь ажил хаялтад оролцож байна

17/09/21 01:05

Багш нарын түр хорооноос өнөөдөр сануулах ажил хаялт буюу энэ сарын 21, 26-ны өдөр ажил хаях болсон талаар бид өмнө мэдээлсэн. Тус хорооны гишүүд өнөөдөр цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Энэ үеэр “Багшийн цалин нэмүүлэх” түр хорооны дэд зохицуулагч Б.Бат-Эрдэнээс дараах тодруулгыг авлаа.

– Монгол улсын хэмжээнд сануулах ажил хаялт 60 хувьтай байна гэж ярилаа. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

– Өнөөдрийн үйл ажиллагаанд  урьдчилсан байдлаар оролцсон мэдэгдлийг сая авлаа. Улсын хэмжээнд СӨБ буюу цэцэрлэгийн 64 хувь буюу 589 цэцэрлэг, Ерөнхий Боловсролын 87 хувь нь буюу 547 сургууль хамрагдахаар мэдэгдлээ бидэнд өгсөн боловч яамнаас тодорхойгүй мэдээлэл өгсний учир энэ тоо багассан. Бид өнөөдөр ажил хаяж буй багш нарын тоог авахаас гадна ажил хаяж байгаа зургуудыг баримтжуулж авч байгаа. Цаашдаа энэ тоо өсөх байх. Яг одоогийн байдлаар нийслэлийн хэмжээнд ЕБС нь 43 хувьтай, СӨБ 58 хувьтай байгаа бөгөөд улсын хэмжээнд ЕБС 58 хувьтай, СӨБ 33 хувьтай байна. Нийт улсын хэмжээнд 867 цэцэрлэг байхаас 286 нь ажил хаялтад оролцож байна. Улсын хэмжээнд нийт 654 сургууль байгаагаас 384 нь уг ажил хаялтад оролцон зохион байгуулаад явж байна.

– Цаашид та бүхэн хугацаагүй ажил хаялт зарлана гэж байна?

– Бид бүхэн үйлдвэрчний эвлэлийн холбоотой хамтран арбитрын шүүхэд хандах асуудлыг зохион байгуулна. Өөрсдийнхөө эрх мэдэл, хуулийн хүрээнд энэ ажиллагааг зохион байгуулж байна.

– Багш нарт ажлаас нь хална гэсэн дарамт шахалт ирж байна гэсэн асуудал яригдаж байсан?

– Одоохондоо албан ёсны мэдээлэл бидэнд ирүүлээгүй байгаа ч дарамт шахалт үзүүлж байна гэсэн шуум явж байна.

– Өчигдөр БСШУС яамнаас багш нарын цалинг 30 хүртэлх хувиар шат дараалалтайгаар нэмнэ гэж хариу илгээсэн. Энэ тал дээр та бүхэн ямар байр суурьтай байна вэ?

– Багш нарын зүгээс 1.6 сая төгрөгийн цалинг бид маргааш өг гэж нэхээгүй. Ирэх жилүүдэд үе шаттайгаар нэмж өгөөч гэсэн шаардлага тавьсан. 2017 оны төсөвт тодорхой нэг хувийг ирэх оны төсөвт үе шаттай бий болгож нэмэгдүүлээч ээ гэж уриалсан. Яамнаас 30 хувь нэмнэ гэсэн шийдвэр хэзээ, хэрхэн хэрэгжих нь тодорхойгүй байна.

– Ярилцсанд баярлалаа.

Share Button

Сэтгэгдэлүүд

2 сэтгэгдэл.
  • зочин 103.26.194.244

    2017/09/21 at 13:41

    зөв дэмжиж байна. наад ширээ сандалын төлөө үхэлдсэн 65 чинь хуралаа тараахаас айгаад шийдэж л таараа.

  • ЗОЧИН 202.9.40.228

    2017/09/21 at 15:31

    ЗӨВХӨН БАГШ НАРЫН ЦАЛИН БАГА БИШ ШҮҮ. ЭМЧ НАР, СОЁЛ УРЛАГИЙНХАН ТӨСВИЙНХӨН БАГА ЦАЛИНТАЙ. ТЭТГЭВЭРИЙНХЭН ХООСОН ХОНОХГҮЙ, 2 ИДЭХГҮЙ ТЭТГЭВЭРТЭЙ БАЙГАА. ЭД НАР БҮГД ЦАЛИНГАА НЭМҮҮЛНЭ ГЭВЭЛ ЭНЭ УЛС ОРОН ЧИНЬ ЯАХ БОЛЖ БАЙНА.??? “ХӨЖЛИЙНХӨӨ ХЭРЭЭХ ХӨЛӨӨ ЖИИНЭ” ГЭСЭН АРДЫН МЭРГЭН ҮГ БИЙ. МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ ХӨЛӨӨ ЖИЙХ ХЭМЖЭЭТЭЙ ГЭДГИЙГ БАГШ НАР ОЙЛГОХ БАЙЛГҮЙ. ХАРИН ТЭДНИЙГ ӨДӨӨН ТУРХИРАГЧ НАРТ ЭНЭ ХАМААГҮЙ БОЛОЛТОЙ.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9993-8186 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэл үлдээх


− 5 = 3