60 тэрбумынхан дараагийн Ерөнхий сайдаа тодруулав

Төрийн албан тушаалыг өндөр үнээр зарахыг санаарахсан хэрэгт унаад байгаа МАН-ын дарга М.Энхболдын фракцынхан тун их сандарч байна. Тэд дараагийн Ерөнхий сайдыг өөрийнхөө хүнээр тавих, алдагдаж суларч байгаа эрх мэдлээ баталгаажуулах их аянд бүгд гарцгаав. М.Энхболдын эхний хөзөр бол Н.Энхболд. М.Энхболд Ерөнхий сайдын суудлыг өмнө нь ээжийнхээ төрсөн нутгаас тодруулж, Ж.Эрдэнэбатыг томилж байсан бол энэ удаа аавынхаа төрсөн нутгаас дараагийн Ерөнхий сайдаа тодруулахаар шийджээ. Улс төрд олон жил явж байгаа ч байгуулсан гавьяа тун нимгэнтэй, олонд ч бас төдийлөн танил болж чадаагүй Н.Энхболд бол М.Энхболд даргатай нэг нутаг.

М.Энхболдын үгнээс хэзээ ч гарахгүй Н.Энхболд том хөрөнгө мөнгөний эзэн. Түүний эхнэр Мобиком компанийн толгой компани болох Ньюком группт захирлын албан тушаал хашдаг. Сүүлийн үед гар утасны бизнесээс гадна эрчим хүч, зам барилга гээд олон салбарт гар хөлөө гүнзгий дүрээд байгаа Монголын тэргүүн баячууд болох Ньюком групп өөрийн гэсэн Ерөнхий сайдтай болох гэж Даваадулам захирлынхаа нөхрийг бүхий л талаар дэмжиж байгаа гэнэ.

Н.Энхболдын хувьд Ньюком группт өртэй гэж хөрөнгө орлогынхоо мэдүүлэгт бичдэг бөгөөд түүний эхнэр тус компанид захирал хийж байхад эрхэм гишүүний өр жилд зуу, зуун саяар нэмэгддэг. Харин энэ удаа Ньюком групп Н.Энхболдыг Ерөнхий сайд болгох наймааг 60 тэрбумынхантай хэдээр хийж, эрхэм Н.Энхболд Ньюком группт яаж өрөө төлөх бол гэсэн асуулт бизнесменүүдийн анхаарлыг татаж байна.

shudarga.mn

Санал болгох мэдээ

ЗГ: Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийн талаар хэлэлцэж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Өнөөдрийн хуралдаанаар: – Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх …