Халаасны хулгайг хэрхэн хийдэг вэ

Халаасны хулгай гэх зүйл хэвийн үзэгдэл болж, хулгайчид нь бидний нүдэн дээр бусдын халаасыг хоосолж, ийм зүйл байх ёстой мэт аашилж, амьдрал үргэлжилсээр байна. Энд халаасны хулгай хэрхэн хийгддэг талаар зааж сургах гээгүй болно. Харин өнөөдөр өглөө болсон нэгэн явдлыг анхааруулга болгон хүргэж байна.

Өглөө 08.25 цаг. 120-ын автобусны буудал.

Хүн бүр л ажил руу яарч, ирсэн автобус бүрийн урд хаалга бөөгнөрсөн, чихэлдсэн хүмүүстэй. Эндээс хоёр төрлийн хүн л цааш чихэлдэхгүйгээр буцаж гарч ирнэ. Нэг нь явах чиглэлээ мэдэхгүй, автобус андуурсан хүмүүс. Нөгөө нь халаасны хулгайч. Тэд биднээс огтхон ч ялгагдахгүй. Цүнх үүрч, автобусны карт нэг гартаа барьж, чихэлдсэн олны дунд шургана. Хэд сайн түлхэлцэж байгаад гарч ирэхдээ хэн нэгний халааснаас утсыг нь, эсвэл хэтэвчийг нь авсан байх нь тэр.

Миний суух автобус ирэхэд би багтаж сууж чадсангүй. Хэтэрхий олон хүн суухаар дайрч байв. Мөн автобус өөрөө багтахгүй шахам хүн тээвэрлэж явлаа. Тиймээс төвөгшөөж дараагийн автобусанд суухаар хойш зогссон юм. Энэ хооронд ойр орчноо зугуухан ажиглахад нүдэнд таван залуу нэлээд хүйтэн харагдсан юм.

Тэд ирсэн автобус бүр рүү очих мөртлөө, суухгүй буцацгааж байв. Ганган юм аа. Савхи өмсөж, Fompsite /nikeбрендийн пүүз/ хөлдөө жийж. Нэг гартаа самсунг /гар утас/ барьж, нөгөө гараараа ажлаа хийнэ. Тогтож харахгүй бол тэднийг хэн ч хулгайч гэж мэдэхгүй. Тэд хэзээ ч нэг газраа удаан зогсохгүй.

Миний өмнө хэд хэдэн автобус ирж, хүмүүс чихэлдсээр. Тэдний дунд чихэлдэн яваа өнөөх залуус нүдэнд тодхон харагдана.

Цаг 08:45 болов.

Миний суух автобус ирдэггүй ээ. Цухалдах, бачимдах, яарах нэмэгдсэн энэ үед маш тайвнаар ажлаа хийж байгаа тэднийг хараад дургүй хүрэх шиг. Ерөөсөө л яарсан даа ямар ч хамаагүй автобусанд суугаад төв рүү дөхөх гэсэн хүнийг онилж аваад халаасыг нь ухаж байгаа нь анзаарагдлаа.

Үргэлжлэлийг энд дарж үзнэ үү

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …