Төрийн банкны ерөнхий  захирал Д.Баярсайхан  10 сая төгрөгийн цалин авдаг гэв

Өчигдөр “Цензургүй сурвалжлага” нэвтрүүлгээр Төрийн банкны захирлуудын цалинг танилцуулсан нь олон хүний дургүйцлийг төрүүлсэн. Мөн “100 ямаанд 60 ухна” гэгчийн үлгэрээр Төрийн банкинд маш олон захирал ажилладаг, тэд тус бүрдээ өндөр цалин авдаг тухай мэдээллийг хүргэсэн.

Тэгвэл өнөөдөр Төрийн банкны захирал Д.Баярсайхан Зариг.мн сайтын сэтгүүлчид өгсөн тодруулгад хариулахдаа “Төрийн банк бол өөрөө Монгол улсын нутаг дэвсгэрийг хамарсан сүлжээтэй том банк. Банкны сүлжээнд хэлтсийн дарга нарыг хэлтсийн захирал гэж нэрлэдэг. Цалингийн тухайд би сонссон, намайг 18 сая төгрөгийн цалин авдаг гэж байна лээ, надад тийм цалин өгдөг бол би баярлаад л авчихмаар байна. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас гаргасан шийдвэрийн дагуу бид би л гэхэд 10.0 сая төгрөгийн цалин гар дээрээ авдаг. Манай захирлууд  “эхнэрүүд цалин орлого хаашаа нуусан гэж асууж  байна” гэж хэлж байна лээ. Үнэндээ хаанаас ямар мэдээлэл авч ингэж ярьж байгааг би ойлгохгүй байна. Орлогч захирлуудын хувьд 8 сая хүртэл, Газрын захирлуудын хувьд 5 хүртэл төгрөгийн л цалин авч байгаа байх, цалингийн асуудал нууцлалтай. Гэхдээ зэрэг цолны нэмэгдэл,  ажлын туршлага, урч адварын нэмэгдэл нэмэгдээд үүнээс илүү гарахгүй байгаа” гэв.

Эндээс харахад нэг бол “Цензургүй сурвалжлага”-д мэдээлэл нь буруу гарсан, нөгөө бол төрийн банкны захирал Д.Баярсайхан худал ярьсан болж таарах гээд байна. Аль нь үнэн ярьж байгаа нь удахгүй тодорхой болох биз ээ.

Ц.Бат

Санал болгох мэдээ

Төв цэнгэлдэх хүрээлэнг 100 хувь нийслэлийн эзэмшилд авлаа

НИТХ-ын ээлжит XXII хуралдаан болж байна. Хуралдаанаар “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн талаарх авах зарим арга …