Алла Пугачевагийн ихрүүд дөрвөн нас хүрлээ

Алла пугачева ребенок зурган илэрцүүд

Оросын поп дива хатагтай Алла Пугечева өдгөө 68 нас хүрж байгаа билээ. Тэрээр оросын поп урлагийн хамгийн том төлөөлөл юм.  Аллагийн нөхөр телевизийн хөтлөгч мэргэжилтэй Максим Галкин өдгөө 40 нас хүрч байна. Хосууд 28 насны хязгаарыг үл тоон жинхэнэ хайр сэтгэлийг харуулж чадсан. Тэд 2013 онд тээгч эхийн тусламжтайгаар хоёр ихэр хүүхэдтэй болсон юм.  Саяхан хосууд ихрүүдийнхээ дөрвөн насны төрсөн өдрийг нижгэр тэмдэглэжээ. Тэд Элизабета, Гарри гэсэн ихэр хүүхдүүдтэй 2013 оны есдүгээр сарын 18-нд өлгийдөн авч байжээ. Алла ихрүүдийнхээ талаар Инстаграм хуудаснаа “Хүүхдүүдээ төрсөн өдрийн мэнд хүргэе. Миний аз жаргалууд 4 нас хүрлээ” хэмээн бичсэн байна. Аллагийн амьдрал яг л кино мэт өнгөрсөн бөгөөд нийт дөрвөн удаа гэрлэж гурван хүүхдийн ээж болжээ.

Алла пугачева ребенок зурган илэрцүүд

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …