Селена Гомезын бие тэнхэрч Пумагийн сурталчилгаанд тоглов

Дуучин Селена Гомез өнгөрсөн долоо хоногт бөөр шилжүүлэн суулгах хүнд хагалгаанд орсноо дуулгаж олон фенүүдээ гайхшралд оруулсан. Тухайлбал дуучны сайн найз Франсия Райса бөөрний дутагдалд орсон найздаа бөөрөө хандивлаж олон нийтийг шуугиулсан. Саяхнаас Селена Гомезийн бие тэнхэрч Пума брендийн сурталчилгааны зураг авалтад оролцжээ. Тэрбээр “Пума компанийн нэг гишүүн байх надад таалагддаг. Пума бол спорт хувцасны тоглоомын дүрмийг өөрчилсөн. Бид хамтдаа шинэ зүйлийг бий болгож чадна гэж найдаж байна. Бид хэд хэдэн төслүүдэд хамтарч ажиллана. Надад маш таатай байна” гэж хэвлэлийн хуралд оролцох үеэрээ сэтгэгдлээ илэрхийлжээ.

Санал болгох мэдээ

“Орлон тоглогч” ОАК-ны уран бүтээлчид үзэгчдэдээ зориулсан тусгай үзвэр зохион байгуулав

“17” продакшн Voo-тэй хамтран “Орлон тоглогч” олон ангит кино бүтээн, үзэгчдэд хүргэж буй. 16 ангит …