Ларри Кинг уушгины хорт хавдар туссан ч бүрэн эдгэрчээ

Телевизийн салбарын амьд домог хөтлөгч Ларри Кинг хорт хавдраар өвчилсөн гэдгээ олон нийтэд мэдээлжээ. Тэрбээр “Уушгины хорт хавдраар өвчлөгдсийн нэг нь би болчихлоо” хэмээн мэдэгдсэн байна. Мөн надаас илүү гэр бүлийнхэн маань их шаналж байна гэдгээ хэлэв. Өдгөө 83 настай телевизийн хөтлөгч Ларри Кинг 1950 онд Флорида мужаас сэтгүүлчийн гараагаа эхлүүлсэн Кинг CNN телевизийн бүтээл Larry King Live  буюу Ларри Кингтэй нүүр тулсан ярилцлага, (1985-2010) ярилцлагын шоугаараа алдаршсан билээ. Тэр цаг мөчөөс хойш телевизийн салбарт 60 гаруй жил тасралтгүй зүтгэж ирсэн нэгэн юм. Түүнийг эмч нар хорт хавдрыг цаг алдалгүй эхний шатанд илрүүлсэн учир хагалгаанд оруулж уушгиных нь эдийн нь 20 хувийг тайрч авчээ. Хоёр долоо хоногийн турш эмчлүүлсний дараа рентгэнээр хавдар нь бүрэн эдгэрсэн нь тогтоогджээ. Үүний дараа тэрбээр хэвийн байдалдаа шилжин ажилдаа эргэн оржээ.

 

Санал болгох мэдээ

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ

Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Цагаан сарыг тохиолдуулан монголын ард түмэнд …