Мадоннаг нэр алдрын оргилд хүргэсэн шилдэг зургууд

Америкийн дуучин, жүжигчин, шоу урлагийн томоохон төлөөлөгч дуучин юм. Тэрээр Мичиган хотын Бэй-Ситид төрж өсөн, 1977 оноос Нью-Йорк хот руу шилжин их урлагйн гараагаа бүжгийн төрлөөр эхлүүлжээ. Дараа нь рок хөгжмийн хамтлагт орж, 1983 онд анхны цомог нь хэвлэгдэж байлаа. Түүний ээлж дараалан гаргасан бүхий л цомгууд нь дууны бичилт, хөгжмийн хэмнэл зэргээрээ ихэд онцгойрон нэрд гарч байсан бөгөөд бэлэн болсон уран бүтээлээ клипжүүлсэн хойно нь ч бүр илүүтэйгээр алдаршуулсан. “Like a Virgin”, “Papa Don’t Preach”, “Like a Prayer”, “Vogue”, “Frozen”, “Music”, “Hung Up” болон “4 Minutes” зэрэг дуунууд нь дэлхийн улс орнуудын хөгжмийн жагсаалтуудыг тэргүүлж байсан билээ.

1979 онд кинонд тоглон дэлгэцийн бүтээлийн гараагаа эхлүүлж байсан тэр хожмоо Алтан бөмбөрцөг ийн хөгжимт инээдмийн бүтээлийн Шилдэг эмэгтэй жүжигчин шагналыг Эвита (1996) кинонд бүтээсэн дүрээрээ хүртэж байв.
Мадонна дэлхий даяар цомгоо 300 сая хувиар борлуулснаараа «Гиннессийн дээд амжилтын ном»-нд бичигдсэн байдаг байна.

Санал болгох мэдээ

Энхийг сахиулагчид Сар шинийн баяраа тэмдэглэлээ

   БНӨСУ-д явагдаж буй НҮБ-ын мандаттай “UNMISS” энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа Монгол Улсын …