Ц.Нямдорж, Н.Энхболд, У.Хүрэлсүх нар Ерөнхий сайдад нэр дэвшив

17/09/14 12:14

1014 Үзсэн

65-ын бүлэг Засгийн газраа унагав. Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зурсан МАН-ын гишүүд шинэ Засгийн газарт орж ажиллахгүй гэдгээ мэдэгдээд байгаа. Тэгэхээр шинээр бүрдэх Засгийн газарт хэн орж ажиллах вэ гэдэг нь тун ихээр сонирхол татаж байгаа юм.

МАН-ын удирдах зөвлөл өчигдөр даруухан хуралдаж, Ерөнхий сайдад нэр дэвшигчдийг тодруулсан тухайгаа мэдээллээ. 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр МАН-ын бага хурал хуралдана. Энэ хурлаар Ерөнхий сайд болон намын даргыг сонгох юм байна. Тэгвэл өчигдрийн даруухан хуралдаанаар Ц.Нямдорж, Н.Энхболд, У.Хүрэлсүх нарыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр болжээ. Эдгээр гурван хүний хэн нь Бага хурлаас дэмжлэг авснаар Засгийн газар хэрхэн бүрдэх вэ гэдгийг тодорхойлох юм.

УИХ-ын зарим гишүүд Засагт орж, сайдаар ажиллах хүсэлтэй байгаа гэдгээ илэрхийлээд эхэлсэн. Мөн огцорч буй Засгийн газраас ч сайдын албан тушаалаа үргэжлүүлэн хийх сонирхолтой хүмүүс цөөнгүй байгаа аж. Гол нь хэн Засгийн газар гэх завины ахмад болох вэ, Тэр хүн л багаа бүрдүүлэх юм.

Share Button

Сэтгэгдэлүүд

10 сэтгэгдэл.
  • Urgent 27.123.214.80

    2017/09/14 at 12:22

    Shineer baiguulagdah Zasgiin Gazar ded saidgui bh heregtei, ter yamdiin toog tsuulj l bj umnuhuusuu ylgarna

  • asa 202.131.248.213

    2017/09/14 at 12:50

    Ерөнхий сайд Хүрэлсүх болж л ЦЕГ, ТЕГ, ШШБЕГ, АТГ, ПРОКУРОР, ШҮҮХ-ийг өөрчлөх алхам хийнэ. Хариуцлага өндөржихөд хөгжил аандаа ирнэ.

  • Туул 107.170.64.37

    2017/09/14 at 12:51

    Нямдорж гуай ийм юмд өрсөлдөж доошоо орох хүн биш. Н.Энхболд ойлгомжтой МАНАН-ын үргэлжлэл

  • Зочин 139.59.60.150

    2017/09/14 at 14:09

    Хүрэлсүх намын дарга болж ерөнхий сайдаар томилогдов. Монголчууд амны билгээрээ хө

  • sek 59.153.87.195

    2017/09/14 at 14:30

    nyamka ni deer bh uuu

  • зочин 119.40.103.162

    2017/09/14 at 14:53

    У.Хүрэлсүх л шударга ажиллаж магадгүй, бусад нь бол хэрэггүй дээ, М.Энхболдын нөлөөнөөс гарч чадахгүй

  • Anonymous 202.70.46.208

    2017/09/14 at 17:36

    Н Энхболд их бөөрөнхий зүйл ярьдаг хүн.их хүссэнээр нь Хүрэлсүх хийсэн нь дээр.

  • Zochin 27.123.214.120

    2017/09/14 at 20:07

    Daldaga hurelsuh zasagt orohgui gej daldaigaad shudraga dur esgeed bsan yasan be erh medliin tuluu uhen hatan zutgeh yum aa 2 r eeljiinhen hoolondoo orohgui bol zarim n buudliin mungugui aild honood bandaashaa martaj balraad bgaa shuu

  • гар,хөлүүдийн сэтгэгдэлд 59.153.112.30

    2017/09/16 at 21:40

    Хүрэлсүх их шудрага хүн байх нь ээ. Банкны 14 тэрбут төгрөгийн яаж хувьдаа завшиж Даваа,Чимэдцэрэн гэх банкируудыг яаж золиосолсон билээ дээ Шудрага хүний хийх ажил мөн дөө. Ерөнхий сайд болгоод үз дээ манлайлагч залуус минь. Бас албан тушаалын хэнээрхэлдээ хүрцгээ дээ. Ачаагаа даадаг л байгаасай. хүсэл мөрөөдөл сайхан ч хясал гэж их айхтар юм бий, Боловсрол туршлага,төрийн албаны соёл гээд

  • ЗОЧИН 202.9.41.120

    2017/09/19 at 19:48

    НЯМДОРЖ УИХ ЫН ДАРГА ЮМУУ ЕРӨНХИЙ САЙД БОЛОХГҮЙ БОЛ ЯМАР Ч ӨӨРЧЛӨЛТ ГАРАХГҮЙ МАНАН УЛАМ ХАРАНХУЙЛЖ МОНГОЛЫГ НӨМРӨНӨ…ХҮРЭЛСҮХ ТҮҮНД НЬ ТУС ДЭМ БОЛОХ ХЭРЭГТЭЙ. ӨӨР ЗОРИГТОЙ ШИЙДЭМГИЙ ӨӨРЧЛӨЛТ ХИЙХ ХҮН ДААН Ч АЛГА ДАА…

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9993-8186 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэл үлдээх


2 × 3 =