Мэдээллийн технологийн салбарын “ICT-Expo-2017” үзэсгэлэн Сүхбаатарын талбайд маргааш эхлэнэ

17/09/14 11:38

183 Үзсэн

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын “ICT-Expo-2017” үзэсгэлэнг энэ жил Засгийн газрын тохируулагч агентлаг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас 11 дэх удаа  2017 оны 09 дүгээр сарын 15-17-ны өдрүүдэд “ТӨСӨӨЛЛӨӨ БҮТЭЭЦГЭЭЕ” уриан дор Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулахаар болжээ.

Уламжлал ёсоор тус үзэсгэлэнг Харилцаа холбооны зохицуулах хороо хамтран зохион байгуулагчаар ажиллаж, Монголын цахилгаан холбоо ХК, Мэдээлэл холбооны сүлжээ ТӨХХК болон Мобиком, Скайтел, Юнител гэх үүрэн оператор компаниуд ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж байгаа юм байна.

Мөн энэ жилийн   “ICT-Expo-2017” үзэсгэлэнд  арилжааны банкнууд   идэвхтэй оролцож байгаагаараа онцлог гэнэ.  Тухайлбал, Худалдаа хөгжлийн банк үүрэн оператортай адил үзэсгэлэнгийн  ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж байгаа бол  бусад хэд хэдэн банк оролцож, шинээр нэвтрүүлсэн үйлчилгээгээ олон нийтэд танилцуулахаар төлөвлөжээ.

Шинжлэх ухаан, техник технологийн хөгжлийн 21-р зуунд амьдарч байгаа та бид интернэтд суурилсан  олон нэр төрлийн үйлчилгээг гар утаснаараа дамжуулан  өдөр тутмын амьдрал ахуйдаа хэрэглэж болсон. Ганцхан жишээг дурьдахад Монгол улс нийт 336 сум суурин газрын 330 нь шилэн кабелиар дамжуулан иннернэтийн үйлчилгээг авсан байна.

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын “ICT-Expo-2017” үзэсгэлэн Сүхбаатарын талбайд болж байгаа нь нэг талаас  энэ салбарын төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг үзэж сонирхох иргэд  сонирхогчдын тоог нэмэгдүүлэхийг зорьсонтой холбоотой.

“ICT-Expo-2017” үзэсгэлэнгийн “ТӨСӨӨЛЛӨӨ БҮТЭЭЦГЭЭЕ” урианы тухайд зохион байгуулагчдын зүгээс  Хүний төсөөлөл, мөрөөдөлд хязгаар үгүйн нэг адил  энэ салбарын хөгжилд ч хязгаар үгүй гэсэн утга санааг илэрхийлж байгаагаараа онцлогтой гэж тайлбарлаж байлаа.

Экспогийн үеэр Цахим спортын улсын аварга шалгаруулах тэмцээн, Автомат Роботын улсын аварга шалгаруулах уралдаан болно. Мөн үзэсгэлэнгийн нээлтэд  дэлхийн програм хангамжийн томоохон байгууллага болох Microsoft компанитай Хамтран ажиллах санамж бичиг байгуулах арга хэмжээ болно.

Түүнчлэн  Төрийн мэдээлэл солилцооны нэгдсэн систем ХУР-ын нээлт болох төдийгүй Үндэсний дата төвөөс ТҮЦ машиныг ажиллуулж зарим лавлагааг иргэдэд үнэ төлбөргүй олгохоор болсон байна.  “ICT-Expo-2017” үзэсгэлэнгийн хоёрдох өдөр буюу 9 сарын 16-ны өдөр   НХХЯ болон ХХЗХ хамтран  үйл ажиллагаа зохион байгуулж, ирэдэд мэдээлэл өгөхийн зэрэгцээ, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас санаачлан хэрэгжүүлж буй “Цахим орчинд хүүхдийг хамгаалъя” аяныг нээлт болно.

Үзэсгэлэнгийн төгсгөлд уламжлал ёсоор салбарын шилдгүүдийг тодруулахаар бэлтгэж байна. Энэ удаа оролцогч байгууллагууд зургаан номинацид өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээгээ уралдуулах юм. Тухайлбал, Шилдэг технологи, Шилдэг үйлчилгээ, Шилдэг санаачилга, Шилдэг бүтээгдэхүүн, Шилдэг шийдэл болон “ICT-Expo-2017” үзэсгэлэнгийн шилдэг оролцогчийг үзэсгэлэнгийн төгсгөлд шалгаруулж шагнал гардуулна.

“ICT-Expo-2017” үзэсгэлэнгийн хүрээнд өөрийн бүтээгдэхүүн үйлчилгээгээ дээрх салбарын  шагналд нэр дэвшүүлэх хүсэлтэй байгууллага, хж ахуйн нэгж, иргэд   www.ictexpo.mn сайтаас дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой юм байна.

Ugluu.mn

Share Button

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл 0.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9993-8186 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэл үлдээх


× 8 = 72