ШУНАЛ ялах уу, ШУДАРГА ёс ялах уу

CHUHAL НИЙТЛЭЛ:

Одоогоос яг найм хоногийн өмнө Монгол Улсын улстөрийн түүхэнд нэгэн шинэ хуудас эргэв. МАН-ын нэр бүхий 31, АН-ын бүлгийн 9 гишүүн Засгийн газрыг огцруулахыг дэмжиж гарын үсэг зурсан. Мөн УИХ-ын гишүүн Ч.Улаан, Сү.Батболд нар УИХ-ын чуулганы үеэр Засгийн газрыг огцруулахыг дэмжиж кнопдсоноор Мэргэжлийн гэх тодотголтой Засгийн газар огцорлоо. Ингэснээр улс төрийн тогоонд “салхи” салхилж эхэллээЭнэхүү “салхины” эргүүлэгт ШУНАЛ ялах уу, ШУДАРГА ёс ялах уу гэсэн хоёр зүйл яригдаж байна. Учир нь “Засгийг унагах кноп нэг сая ам.доллар” хүрсэн гэх яриа зарим нэг хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан юм. Засгийг унагах кноп үнэхээр нэг сая ам.доллар хүрсэн үү. “ШУНАЛТ” бүлэг Засгийн газрыг огцруулахыг дэмжсэн гишүүдийг нэг сая ам.доллараар “худалдаж” авах гэв үү. 

Ингэснээр улс төрийн тогоонд “салхи” салхилж эхэллээЭнэхүү “салхины” эргүүлэгт ШУНАЛ ялах уу, ШУДАРГА ёс ялах уу гэсэн хоёр зүйл яригдаж байна. Учир нь “Засгийг унагах кноп нэг сая ам.доллар” хүрсэн гэх яриа зарим нэг хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан юм.

МАНАН-гийн бүлэглэл нэр төр, эрх мэдэл, газар, байгалийн баялаг, концессээр дамжуулж ууж идэж, худалдаж, хумсалсан нь өнөөдөр ихэдсэн үү гэхээс багадаагүй.  Тэдний ШУНАЛ хэрээс хэтэрч төрийн албыг 60 тэрбумаар хэрхэн арилжих тухай системтэй схем гаргаж байгаа талаарх бичлэг хүртэл цацагдаж олон нийтэд хүрсэн. Энэ үйлдлүүд “шунал ихэдвэл шулам болно” гэдэгтэй агаар нэг.  Өнөөдөр ШУНАЛ нь улаан цагаандаа гарч “албин” чөтгөр шиг болж ШУДАРГА ёсыг өөрсдийн бохир аргаар авахыг санаархаж байгаа нь нууц биш.

Өнөөдөр ШУНАЛ нь улаан цагаандаа гарч “албин” чөтгөр шиг болж ШУДАРГА ёсыг өөрсдийн бохир аргаар авахыг санаархаж байгаа нь нууц биш.

МАНАН өнгөн хэсэгтээ нам болж талцаж иргэдээ хагаралдуулж, өөрсдийнхөн эсрэг зогссон нэгнээ “нам” дарж байна. Товчхондоо  ШУДАРГА ёсыг уландаа ишгэж, өөрсдийн ашиг хонжоог нэн тэргүүд тавьж байна. Тэд үнэндээ нэг нэгэндээ өгөөтэй аваатай явсаар ирсэн.   “Маскны” цаанаас энэ шийдвэр, тэр үйлдэл буруу, зөв гэж өөрсдийгөө дөвийлгөж, саймширна. Харин хөшигний ард бие биенээ тэврэн хэн хэндээ ашигтай бизнес санал болгох, хэрхэн яаж ШУНАЛАА дарах уу, одоо хэн нь авч, хэн нь өгөх билээ гэдгээ тооцоолон ярьж ирсэн. Өнөөдөр ч тэд ярьж байгааг бид харж, мэдэрч сонсож сууна. Магадгүй яг одоо яриад сууж байгааг үгүйсгэх аргагүй. Энэмэтчилэн өнөөдрийг хүртэл тэд монголын төрөөр тоглож ирсэн.

Тэд “маскны” цаанаас энэ шийдвэр, тэр үйлдэл буруу, зөв гэж өөрсдийгөө дөвийлгөж, саймширна. Харин хөшигний ард бие биенээ тэврэн хэн хэндээ ашигтай бизнес санал болгох, хэрхэн яаж ШУНАЛАА дарах уу, одоо хэн нь авч, хэн нь өгөх үү гэдгээ тооцоолон ярьж ирсэн.

Монголын ард түмнийг гуйлгачингийн дүрд тоглуулж байна. Харин өөрсдөө  “султан хааны” дүрд итгэл үнэмшилтэйгээр тоглож ирлээ. Иргэд итгэл алдарч цөхөрч, туйлдаж байна. Энэ бүхнийг Засгийн газрыг огцруулсан энэ цаг үед л зогсоож ШУДАРГА ёс, зөв бодлого, шинэ удирдлага, эх оронч сэтгэлгээ эх орноо “ШУНАЛТ” бүлгээс салгаж чадна. Иргэд үүнийг л хүсч, тэднийг  дэмжих нь дамжиггүй. Харин ШУНАЛ ялах уу, ШУДАРГА ёс ялах уу иргэн та юу гэж бодож байна.

Д.Болор.

 Эх сурвалж:chuhal.mn

Санал болгох мэдээ

ЗГ:Элэгний Д вирусын халдварын тархалт, эмчилгээ, оношилгооны өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээг хэлэлцэж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Өнөөдрийн хуралдаанаар: • Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл …