Бүргэдийг байгальд нь эргүүлэн тавих ёслол болно

Бүргэдийн тоо толгойг өсгөх, бүргэдээр ан хийх уламжлалыг хэвээр нь хадгалах зорилготой бүргэдийг байгальд нь эргүүлэн тавих ёслолыг монголчууд анх удаагаа зохион байгуулах гэж байна. Энэхүү ёслолын ажиллагаа есдүгээр сарын 24-ний өдөр Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын “Алмакөк” толгойд болох бөгөөд Баян-Өлгий аймгийн Нутгийн зөвлөлийн дэргэдэх “Алмакөк” бүргэдчдийн холбооны 40 гаруй гишүүн оролцох ажээ.

Баруун хязгаар тэр дундаа Казах түмний уламжлалт “Бүргэдийн баяр” жил бүр хүрээгээ тэлж, гадаад дотоодын жуулчдын сонирхлыг ихээр татахын хэрээр түүнийг дагасан олон сөрөг үр дагаврууд гарах болсон байна. Тухайлбал, өмнө нь ихэнхдээ эм бүргэдийг барьж, удаан хугацаагаар гаршуулдаг байсан бол сүүлийн үед зарим хүмүүс эрэгчин бүргэдийг жуулчдад харуулж, сонирхуулах зорилгоор ашигладаг болсон нь бүргэдийн тоо толгой өсөх боломжийг хязгаарлаж, бүргэдийг гаршуулж сургах үндсэн уламжлал алдагдахад хүргээд байгаа аж. Тиймээс “Алмакөк” бүргэдчдийн холбооныхон дөрвөөс дээш жил гаршуулсан эр бүргэдийг эргүүлэн тавих, ашгийн бус үйл ажиллагааг санаачлан анх удаагаа ийнхүү хэрэгжүүлэхээр болсон байна.

Энэхүү арга хэмжээг жил бүр зохион байгуулах юм байна. Тус арга хэмжээний хөтөлбөрийг толилуулъя.

Санал болгох мэдээ

Х.Нямбаатар: Метроны төслийг улс төр, сонгуультай бүү хутгаасай

Нийслэл Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл буюу метро барих төслийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх …