ДЦС-4 ТӨХК-т гарсан галыг бүрэн унтраалаа

Баянгол дүүргийн 20 дугаар хороо ДЦС-4 ТӨХК-ийн хашаанд под станцад гал гарсан дуудлага 2017.09.13-ны 12:21 цагт нийслэлийн Онцгой байдлын газарт ирсэн. Дуудлагын дагуу НОБГ-ын Гал түймэр унтраах, аврах 10, 14, 18, 26, 30 ангиудын зургаан  тасгийн 60 гаруй алба хаагч шуурхай ажиллаж 12:52 цагт гал түймрийн тархалтыг зогсоосон бол  13:10 цагт бүрэн унтраалаа.

Галын шалтгаан нөхцлийг мэргэжлийн байгууллагуудын  хамтарсан үзлэг шалгалтын дараа тогтооно гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Санал болгох мэдээ

Өсвөр насны охидын үр хөндөлт 6.4 хувиар өсжээ

ДЭМБ-ын зөвлөснөөр өсвөр насыг 10-19 гэж үздэг. Тэгвэл манай улсад өсвөр насныхны, тэр дундаа охидын …