Том Крузын амрагууд хэн байв?

17/09/13 04:26

868 Үзсэн

Холливуудын алдарт жүжигчдийн нэг Том Крузын амьдралд 33 гэдэг тоо тун зохимжгүй байдаг гэнэ. Ингэж нэрлэсний учир нь амьдралынхаа туршид гурван удаа гэрлэж байсан бөгөөд түүний эхнэрүүд бүгд 33 настай байхдаа салжээ. Шашин шүтлэгтэй холбоотой сэт санагдаж байвч Том Круз сайентологи шашинтай нэгэн гэнэ. Уг шашинд  33 гэх тоо тун чухал утгыг агуулдаг гэнэ. Том Крузийн анхны эхнэр Мими Рожерс Том Крузтэй 1983 онд гэрлэж амьдралаа холбож байсан түүхтэй. Энэ үед 31 настай байсан ч хоёр жилийн дараа гэрлэлтээ цуцлуулсан буюу 33 настай байхдаа Том Крузээс салсан байна.

Удаах эхнэр Холливуудын жүжигчин Николь Кидмантай 1190 онд гэрлэж 10 жил хамт амьдарсны эцэст салсан байна. Тухайн үед Николь Кидман 33 настай байсан аж. Тэд салах шийдвэрээ 2001 оны 10-р сард гаргасан юм.

Гурав дах эхнэр Кейти  Холмс 16 ах нөхрөөсөө 2012 онд буюу 33 настайдаа салах өргөдлөө өгчээ. Тэд таван жил хамт амьдарсны эцэст Кейти Холмс гэр бүлээ цуцлуулах санал гаргажээ. Тэд дундаасаа Сури гэх охинтой  бөгөөд өдгөө 10 нас хүрж буй юм.

Харин Том Крузын хувьд өдгөө 55 нас хүрж байгаа бөгөөд гурван эхнэрээс гурван хүүхэдтэй юм. Круз кино жүжигчиний гараагаа Фрэнсис Форд Копполагийн Харь хүмүүс хэмээх 1999 оны бүтээлд Мэтт Диллон, Патрик Суэйзи нарын хамт туслах дүрээр эхлүүлж байсан ба анхны гол дүрээ бүтээж байсан түүхтэй. Тэрбээр 1990, 1991 болон 1997 онуудад People сэтгүүлээс дэлхийн хамгийн сайхан 50 хүмүүсийн нэгээр Крузийг нэрлэж байв.

Share Button

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл 0.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9993-8186 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэл үлдээх


5 − = 1