Сарын дундаж цалин 966.6 мянган төгрөг болж өсчээ

Үндэсний Статистикийн Хорооноос өнөөдөр 2017 оны наймдугаар сарын нэгдсэн статистик мэдээллийг танилцууллаа. Танилцуулгад Монголчуудын сарын дундаж цалингийн мэдээллийг гаргажээ.

Нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин 2017 оны хоёрдугаар улирлын байдлаар 966.6 мянган төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 78.6 (8.9%) мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 7.5 (0.8%) мянган төгрөгөөр нэмэгдсэн байна.

Харин Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2017 оны хоёрдугаар улирлын тайланд хамрагдсан 594.9 мянган ажиллагчдын медиан цалин нь 700.0 мянган төгрөг байна.

Сарын дундаж цалинг Аж ахуйн нэгж, байгууллагын ажилтнуудын тоогоор авч үзвэл

1-9 ажиллагчидтай ААНБ-ын ажилтнуудын сарын дундаж цалин 630.9 мянган төгрөг,

10-49 ажиллагчтайнх 771.0 мянган төгрөг,

50-99 ажиллагчтайнх 882.9 мянган төгрөг,

100-199 ажиллагчтайнх 991.8 мянган төгрөг,

200 ба түүнээс дээш ажиллагчтайнх 1365.3 мянган төгрөг байна.

Сарын дундаж цалинг салбарын ангиллаар авч үзвэл,

Уул уурхай, олборлолтын салбарт ажиллагчдын сарын дундаж цалин хамгийн их буюу 2221.2 мянган төгрөг,

Урлаг, үзвэр, тоглоом наадмын салбарынх хамгийн бага буюу 613.7 мянган төгрөг байна.

 

Эх сурвалж: ҮСХ

 

Холбоотой мэдээлэл
7 Comments
  1. Хөдөөгийнхөн says

    Үүнд чинь байгууллагаас ажилчинд олгосон хоол түлшний мөнгө шагналын мөнгө орж байгаа шүүдээ

  2. joy says

    Hen 966.0 awaad bgam be minii tanidag humuus 400.0 awdag l gehiin…

  3. харая says

    Адаглаад багш, эмч нарынхаа цалинг нэмж чадахгүй юм бол дундаж цалин 966 000 боллоо гэж худлаа статистик мэдээлэл тараахаа болиоч.

  4. зочин says

    сарын 966000 хэн аваад байгаа юм юу худлаа хуурмаг юм яриад байгаа юм вэ 450000 хэтрэхгүй байгаа шдээ ихэнх нь зээлэндээ яваад дуусдаг шдээ худлаа мэдээлэл тараахаа боль

  5. зочин says

    үнэхээр 966000 авдаг бол болж л байна талын зээлэндээ өгөөд талаар нь амьдрна шдээ статистик мэдээ гаргадаг улсууд ажилаа сайн хиймээр юм гол нь бодит мэдээлэл гарагмаар юм

  6. жаргал says

    хоол түлшний мөнгө ороод ороод 450 аас хэтрэхгүй шдээ одоо бас хасна гээл байна яаж амьдрнаа ард түмэнээн

  7. ? says

    966000 төгрөг болцын бол багш эмч нар чинь худлаа яриад байгаан биш үү? 300000-500000 гаруйхан төгрөг авдаг гээд л байсан худлаа л юмбайна ш дээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.