СҮГ-үүд “төр самарч” байна

17/09/13 03:46

912 Үзсэн

60 тэрбумын хэрэг, концесийн гэрээний дуулиан МАН-ыг  хоёр хуваалаа. Хуваалаа ч гэж дээ нэг талаас  эрх мэдэлдээ дулдуйдан  тендерийн будлиан, 60 тэрбумын хэрэг, концесийн хэмжээгүй их гэрээ зэргээр хөрөнгө хүчээ зутаатган, эрх ашгаараа нэгдсэн МАН-ын бүлэглэл, нөгөө талаас  энгийн иргэдийн талд зогссон МАН-ын шударга гишүүдийн фронт болж хуваагдлаа.

Төрийн эрх мэдлээр дамжуулан концесс нэрээр бэл бэнчингээ ахиулсан сайд дарга, тэдний гар хөл болсон улс төрчид нэг талд зогсож байсанч үнэн, шударга ёсны төлөө дуугарсан гишүүд олонхи болж Ж.Эрдэнэбатын засаг огцорлоо. Ж.Эрдэнэбат сайд уйлах нь холгүй сайн ажилласнаа дурьдаад Ерөнхий сайдынхаа суудлаас буулаа. “Баяраа өөрөө уначихсан юм байна лээ…” гэж монгол кинонд гардагчлан  уг нь Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат энэ бүхнийг эртнээс тооцоолж, сайдуудаа концесс өгөөгүй байсан бол магадгүй засаг тэсээд үлдэх байсан  биз. Шуналаа тэвчиж чадахгүй, хувийн ашиг сонирхолоо улс орны ашиг сонирхолоос дээгүүрт тавьсан сайд нар Ж.Эрдэнэбатын засгийн газарт “СҮГ” болтлоо ажиллалаа.

Ганцхан жишээг дурьдахад Ж.Мөнхбат гэгч яруу найрагч залуу УИХ-ын гишүүнийг ах дүүстээ 162 тэрбум төгрөгийн концесс авч өгөх хэмжээний ухамсартай, аймшигтай зориг, агуу шуналтай хүн байсан гэж хэн мэдэх вэ? Түүний энэ үйлдлийг олон нийт шүүмжлэхэд мань эр харин “аавдаа айлгаж байгаа хүүхэд шиг аашилж  болохгүй бол үүнийгээ ав, буцаагаад өгчихье” гэж даналзсан гэдэг. Төрийн ажил гэдэг  Мөнхбаттангуудын ийн  дураараа аашилдаг газар биш гэдгийг эрхбиш тэд хожимдсон ч гэлээ одоо тэд  “яс махаараа” ойлгосон байлгүй дээ.

Засгийн газар огцронгуут хуулийн дагуу дараачийн Засгийн газар байгуулагдах хүртэл өмнөх засгийн газрын сайдууд бүгд “ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ” болдог. Манай улсад  нэг бус удаа тохиолдож байсан урьдын жишээгээр бол сайдын үүрэг гүйцэтгэгчид  гэнэтхэн орондоо орох завгүй оволзон ажиллаж, нойрноос цочин сэрсэн мэт элдэв гэрээ, албан бичигт баруун солгойгүй гарын үсэг зурж, эд хөрөнгө,  газар баялагтай холбоотой тушаал зааврыг бөөн бөөнөөр нь гаргаад эхлэдэг гэдэг. Энэ бүхний дараа “шаварт унасан шарын эзнээр” яамны төрийн албан хаагчид хохирч, шүүх цагдаад дуудагдаад үлддэг. Чингэж төрийн бодлого үйл ажиллагааг шавартай хутгагчдыг “СҮГ” буюу сайдын  үүрэг гүйцэтгэгч гээд байгаа юм. “СҮГ”-нүүдийн ийм ааш авирыг мэдсэн яамны албан тушаалнууд тэр бүр тэдний үгэнд орж хөдлөхгүй байх нь эргээд тэдэнд буух хариуцлага нь зөөлөн байдаг гэнэ. Иймдээ

“СҮГ”-д төрийг удаан  самаруулахгүйн туулд дараачийн Засгийн газрыг хуулийн хугацааг хүлээхгүйгээр  нэн даруй байгуулах хэрэгтэй. Чингэхдээ илүү мэргэжлийн чадварлаг хүмүүсээр сайд нараа бүрдүүлж, урьдынхаас илүү мэргэжлийн Засгийн газар байгуулан ажиллах шаардлага  МАН-ын шударга гишүүдийн фронтын өмнө тулгарч байна.

МАН-ын нэгэнт болоод дотоод дах  өнгөрсөн маргаан, хэрүүлээ  үл тоож, 60 тэрбумын багийг улс төрөөс “цэвэрлээд”, хариуцлага алдсан албан тушаалтныг хүний өөрийн гэж ялгалгүй хариуцлагыг нь үүрүүлээд  зөвхөн урагшаа хөгжил дэвшил рүү харж тэмүүлэх хэрэгтэй.

А.Галт

Эх сурвалж: Ташуур.мн

Share Button

Сэтгэгдэлүүд

1 Сэтгэгдэл.
  • irgen 103.10.22.147

    2017/09/14 at 08:56

    JINHENE. SUGNUUD CHINI. AN. NAM BAIH SHUU TEDNII UAWUULGA MAN NAM BAT ZOGSOJ BG L. MONGOL HUGJINU. JINHENE UTGAARAA AN NAM HUJAANUUDIIN. NAM SUNUTUGEI.BUTARTUGAI MAN NAMD BGAA AND NAMIIN BUGS DOLOOHCHIIG USTGAH HEREGTEI HUJAA HAANA BAINA TEND. HOOSROL BUTRAL SUIREL L BAIDAG ENE UNEN SHUU DEEMAN NAM EWSEG SHUDARGA ITGELTEI BAS UURD ORSHIG

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9993-8186 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэл үлдээх


8 − = 5