Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц шатаж байна

 Баянгол дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц шатаж байна.Галын дуудлага Нийслэлийн онцгой байдлын шуурхай албаны утасанд 12 цаг 10 минутанд ирсэн байна. Энэхүү дуудлагийн дагуу аврах гал унтраах нийтдээ таван анги галын голомтонд ажиллаж байгаа аж. Одоогоор галын шалтгаан нөхцөл болон хамрах хүрээг тогтоогоогүй байна.

ДЦС-4” ТӨХК нь төвийн бүсийн цахилгаан эрчим хүчний 70 хувь, Улаанбаатар хотын дулааны эрчим хүчний хэрэглээний 65 хувийг дангаар хангадаг Монгол Улсын эрчим хүчний хамгийн том үйлдвэр юм.

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.