Энэ сард цочир хүйтрэхгүй, ихэнх нутгаар дулаан байх төлөвтэй байна

17/09/13 12:55

424 Үзсэн

Өнөөдөр Улаабаатар хотод багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 23-25 градус дулаан байна.

Энэ долоо хоногийн цаг агаарын урьдчилсан төлвөөр 14-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 15-нд нутгийн зүүн хагаст, 16-нд зүүн аймгуудын нутаг, говийн нутгийн зүүн хэсгээр, 17-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи 14-нд нутгийн баруун хагаст, 15-нд говь талын нутгаар, 17-нд нутгийн хойд хэсгээр түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. 14-нд нутгийн зүүн хагаст дулаахан байх боловч 15-нд баруун болон төвийн нутгаар, 16-нд ихэнх нутгаар сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 9-14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус, өдөртөө 13-18 градус дулаан байна.

Энэ сард цочир хүйтрэхгүй, ихэнх нутгаар дулаан байх төлөвтэй байна.

Баруун аймгуудын нутгаар 11, 12-нд нутгийн баруун хэсгээр, 13, 17-нд нутгийн хойд хэсгээр, 14-нд зарим газраар бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи 11, 12-нд Алтай салбар уулсаар, 13, 14-нд зарим газраар 16-18м/с хүрч ширүүснэ.  13-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар сэрүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн өдөртөө 9-18 градусын дулаантай байна.

Төвийн аймгийн нутгаар: 13, 14, 17-нд нутгийн хойд хэсгээр, 15-нд зарим газраар бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи 13-нд нутгийн баруун хэсгээр, 14, 15-нд зарим газраар 14-16м/с хүрч ширүүснэ. Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн өдөртөө 11-16 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус өдөртөө 20-25 градус дулаан байна.

Зүүн аймгуудын нутгаар: 15-нд нутгийн баруун хэсгээр, 16-нд нутгийн зүүн хэсгээр, 17-нд нутгийн хойд хэсгээр бороо, Хэнтэйн уулсаар хур тунадас орно. Салхи 15, 16-нд зарим газраар 16-18м/с м/с хүрч ширүүснэ.

Говийн аймгуудын нутгаар: 15-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороо орно. Салхи 13-нд Арц Богдын өвөр хооолойгоор, 14, 15-нд зарим газраар 16-18м/с хүрч ширүүснэ. Хугацааны эхээр нутгийн хойд хэсгээр шөнөдөө 3-8 градус өдөртөө 20-25 градус дулаан, бусад хэсгээр шөнөдөө 9-14 градус өдөртөө 25-30 градус дулаан байна. 15-наас ихэнх нутгаар бага зэрэг сэрүүсч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 0-5 градус өдөртөө 14-19 градус дулаан, бусад хэсгээр шөнөдөө 6-11 градус өдөртөө 18-23 градус дулаан байх төлөвтэй гэж Ус, цаг уур орчны шинжилгээний газраас  мэдээллээ.

 

Share Button

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл 0.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9993-8186 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэл үлдээх


7 × 2 =