М.Энхболдын эрх мэдлийн төлөөх “шунал” намаа хоёр ч удаа хагалан, бутаргаж чадлаа

17/09/13 12:56

4750 Үзсэн

Намбарын Энхбаяр 2005 онд Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдмогцоо тухайн үеийн намын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баярыг бус харин Хотын дарга байсан М.Энхболдыг намын даргаар тавьсан байдаг. Энэ үеэс л М.Энхболдын  эрх мэдлийн төлөөх хязгааргүй шунал хөдөлж эхэлсэн хэрэг.

Гэвч мань хүний эрх мэдлийн төлөөх шуналд нам нь хоёр удаа өртөж, хагаран бутарсан нь харамсалтай.

Эхнийх нь Н.Энхбаяр өөрийг нь тоолгүй М.Энхболдод намын даргын суудлыг өгсөнд өширхсөн С.Баярын нүүдэл байв. Тэрээр 2007 онд М.Энхболдыг намын даргын суудлаас унагаж, дараа нь Ерөнхий сайд хүртэл болоод авсан.  Энэ нь Н.Энхбаяр болон М.Энхболд нараас авч буй түүний хариу байлаа л даа. Удалгүй намын нэр солих нэрээр “хайрт ах дүүс” мөнхийн дайснууд болж хувирлаа. Тухайн үед МАН, МАХН хоорондоо бараг л дайтчих гээд байсныг сануулахад илүүц биз.

Дараа нь 2016 онд М.Энхболд дахин намын дарга болов. Гэвч удалгүй нам дотор дахиад л хагарал, талцал үүслээ. Уг нь намын дарга хүн намынхаа эв нэгдэл, бат бөх байдлыг хангаж, ажиллах ёстой баймаар. Гэтэл нам доторх хагарал, талцлын эхлэлийг М.Энхболд өөрөө тавьж, өөрөө гол дүр нь тоглож, өөрийн гараар үүсч буй үйл явцыг найруулж байна. Эндээс түүнийг нам, эх орон гэхээсээ өөрийн эрх мэдэлд шунасан хязгааргүй хүсэлдээ л захирагдсан нэгэн бололтой гэж дүгнээд байгаа юм.

Тэр УИХ дахь 65 бүлгээ удирдаад, Ерөнхий сайд болох боломжтой байсан. Гэвч тэр түүнээс илүүг хүсэв. Ингээд Ерөнхий сайдаар өөрийнхөө хүнийг томилж, өөрөө улсын тэргүүн болохоор зүтгэж явахдаа намаа хэдэн хэсэг буталж байснаа анзаарсан болов уу, яасан бол?

М.Энхболдыг Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж буй хамгийн муу нэр дэвшигч гэж нэрлэж байлаа. Гэвч тэр зүтгэсэн, улайрсан. Улмаар хоёр ч удаа өвдөг шороодож, Монголчууд М.Энхболдыг лав Ерөнхийлөгч болохгүй гэдгийг ухаарсан байх.

Гэвч тэр шунасаар л байна. “Их шунасан хүнд төрийн жолоог бүү атгуул” гэдэг үгийн утга л энд ойлгогдож байх шиг. Одоо МАН-ын залуус М.Энхболдын бодлого, шийдвэр буруу гэдгийг хүлээн зөвшөөрч эхэллээ. Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулахад дэмжээгүй ч гэсэн нам дотор өрнөж буй үйл явдал, нэг хүний хэмжээлшгүй эрх мэдлийг эсэргүүцэж, У.Хүрэлсүхийн  талд буюу намын даргын эсрэг нэгдээд эхэллээ.

90 гаруй жилийн түүхтэй намаа хоёр ч удаа хагалан бутаргахад гар бие оролцож, ерөнхий найруулагчаар ажиллаж байгаа түүний эсрэг нэгдэхээс ч яах билээ.

Share Button

Санал болгох.

Сэтгэгдэлүүд

15 сэтгэгдэл.
  • asa 202.131.248.213

    2017/09/13 at 14:03

    МАН-ын эв нэгдэл гээд л солийороод байна: НАМын дээр улсын эрх ашиг явдаг юм. Хувийн эрх ашгийн төлөө улс төр хийж байгаа М. энхболд тэргүүтэй нөхдүүдийг төрөөс зайлуулбал таарна

  • ТЭМҮҮЖИН 199.87.154.255

    2017/09/13 at 14:21

    ТЭХХ ҮНЭН ШҮҮ …. ЭНЭ ХҮН МОНГОЛД ТӨР ОЛОН ЖИЛ ОЛОН ХРА ЗҮЙЛ ХИЙЛЭЭ…. ОДОО ЗҮГЭЭР ЯВАХ БАЙГААН ХҮЧЭЭР ЯВУУЛЖ ТОРНЫ ЦААНА ХИЙХ ХЭРЭГТЭЙ

  • GAnbaaa666 46.101.93.33

    2017/09/13 at 14:25

    Ашгүй Миеэ, Эрдэнэтбат тэргүүтэй хятадын шээснүүд төр засгаас минь зайллаа даа, . Засаг солигдохоор Хүрэлсүхийг Сайдаараа тавиад тэдний гар хөлийг хурдхан зайлуулах ёстой.

  • гЭРЭЛ 202.179.25.186

    2017/09/13 at 15:47

    ДЭЭД ӨВГӨЦҮҮЛ МААНЬ: “ГИШГЭЭД ГИШГЭСЭН МӨРӨӨ ЭРГЭЖ ХАРЖ ЯВ” ГЭЖ ЮУТАЙ ҮНЭН ҮГҮҮДИЙГ ХЭЛДЭГ БАЙГАА ВЭ? ТӨРИЙН ӨНДӨР АЛБА ХАШИЖ БАЙГАА ХҮМҮҮСТ 2ГҮЙ СЭТГЭЛЭЭР Л УЛС ЭХ ОРНЫХОО ТӨЛӨӨ ЗҮТГЭХ ЗҮТГЭХ ЗҮТГЭЛ Л ХЭРЭГТЭЙ. ӨӨР БУСАДЫГ БҮҮ ОРУУЛ ГЭДЭГ ҮГ БАЙДАГ.ТӨРИЙН ХАР ХҮН ТӨРИЙН Л ХАР ХҮН БАЙХ ЁСТОИМ.

  • Зочин 138.68.108.44

    2017/09/13 at 17:00

    Энхболд бол улсын газар нутаг тусгаар тогтнолыг зарсан луйварчин. МАНАН-гийн толгой

  • 123 202.21.117.194

    2017/09/14 at 14:50

    ХЭД НАСЛАНА ГЭЖ ХӨРӨНГӨ ХУРААДАГ ЮМ БОЛ? ХИЧНЭЭН ЖИЛ ТӨРИЙН ТОЛГОЙД БУГ БОЛТЛОО СУУЛАА. ЗҮГЭЭР Л ХАЯАД ГАРААД ЯВЧИХАЖ БОЛДОГГҮЙМУУ? ҮЛДСЭН НАСААРАА АЖИЛ ХИЙХГҮЙ БАЙСАН Ч ӨЛСӨХГҮЙ АМЬДРАХ МӨНГӨӨ ОЛСОН БАЙЛГҮЙ ДЭЭ. ХЭРЭГТЭЙ ҮЕДЭЭ ӨӨРӨӨ УЛС ТӨРИЙГ ХАЯЖ ГАРЧ ЯВЖ ЧАДАХГҮЙ БОЛ ЭНХБАЯР ШИГ ОЙМСОО ГОЗОЛЗУУЛАН ГАРАХ ХЭРЭГ БОЛНО ДОО.

  • Anonymous 202.179.31.105

    2017/09/15 at 09:30

    Ард олныхоо төлөө ажилласан бол ийм эмгэнэлт зүйл болохгүй л байлаа Одоо тэр Статистикийн газар гэж хэдэн зэрлэг тооны цуглуулга хийдэг газрыг өөрчлөх цаг болсон иргэдийн цалин 900000 төгрөг гэж зарлалаа тэр тэгээд НДШ төлсөн хүмүүсийн цаингийн шимтгэлээр тооцсон гэж байгаа Үнэндээ тэр өндөр шимтгэл төлж байгаа хүмүүс чинь мөнгө хүүлэгч нар шүү ажил хийхгүй өндөр шимтгэл төлж тэтгэвэрээ өндөр тогтоолгох гэсэн хүмүүс яг үнэнэээр ажил хийж байгаа хүмүүс тэгж төлж чадахгүй

  • зочин 112.72.11.120

    2017/09/15 at 10:18

    Алтан загасны эмгэн шиг яасан их шунал вэ өөр хүн ерөнхийлөгчид дэвшсэн бол ялах л байсан УИХ ын гишүүд ч гэсэн харахаараа долигоноод буруу хараад нуруу руу нь хутга шаадаг увайгүй энэ явдал дараагийн намын даргад бас л тохиолдоно бүгдээрээ албан тушаал шунадаг Баярыг хэн сонгох вэ дээ

  • Баяраа 66.181.160.49

    2017/09/15 at 11:42

    ЕС Ж.Эрдэнэбат уг нь үнэнчээр ажиллаж сэтгэлтэй залуу хүн, огцорсон шалтгаан нь энэ М.Энхболдоос л болж байгаа юм, хор найруулах, албан тушаал зарах хувиарлахх бүх хар ажлыг энэ шуналт бирд хийснээс болж төрдөө үнэнчээр ажиллаж байсан, ажиллаж чадах олон хүн хоморгонд автсан нв монгол улс, монгол түмэнд л хохиролтой харамсалтай байна даа

  • irgen 103.10.22.147

    2017/09/15 at 16:15

    M.ENHBOLDOD. BYRUU. BHGUI TSAANA NI HUTGAGCH AN. NAMIIN ZII. TSIHUA NARIIN BANTAN DANDAA ARD NI ULDDEG ZALITAI MAN NAMIINHAN IH L YUM HIILEE UUNEES NI AISAN BHALDAA NUGUU GUIH NOHOID GUIHGUI NOHOI SAAD HIINEP GEJ ENE.MAN NAM L MONGOLIIG HUGJUULJ AWARCH CHADNA CHADNA AN NAM BOL GADNIIHNII NAM AYULTAI

  • hytad 103.26.194.50

    2017/09/16 at 19:43

    ENE HYATADIIN SHEES MONGOL TYMNIIG JADUURALD HYRGESEN LUIBARCHIN. HURDAN YHEJ DALD ORJ MONGOL TYMNII NURUUG HEZEE TENIILGEH YUM BOL DOO.

  • гар,хөлүүдийн сэтгэгдэлд 59.153.112.30

    2017/09/16 at 21:20

    Энд сэтгэгдэл бичигчид бол бүгд Хүрэлсүхийн манлайлдагч гэх гоё нэртэй гар хөлүүд л бисэн байна даа. Тэгвэл намаа хаглах ажлыг У.Хүрэлсүх хоёрдох удаад хийсэнийг хэлэхгүйгээр бусдад бурууг тахаж байгааг юм бэ. Би Хүрэлсүхийг танихгүй.Гэхдээ тэрний хийж байгаа ажил, хувийн зан чанар нь төрийн өндөр албанд таароахгүй гэж боддог. Улсын жолоог атгуулах хэмжээнд боловсорсон хүн лавтай биш ээ. Дууртай байгаа залуус нь дураараа дугисныхаа горыг амсаж,эдлэж,дааж чадах уу гэдэг хэнцүү. Баттулгыг мөн залуус уухайлан дайрсан. Одоо эхнээс амсаж л байна.Олон улсын тавцанд монголыг ямар харагдуулж байгааг харж байгаа биз дээ

  • гар,хөлүүдийн сэтгэгдэлд 59.153.112.30

    2017/09/16 at 21:31

    Манай ёрөнхийлөгч сая эдийн засгийн форумд оролдох үеээр их л ажил хэрэгч явсан тэтээр харагдуулах гэж ХАР ПИАРЧИД нь ил цагаандаа гарч энэ оны 3 сард Японы парламентийн албан ёсны урилгаар төрийн айлчлал хийж тэр хүрээнд монголын эдийн засгийг сэргээхэд тусламж үзүүлж 850 сая доллорын хөнгөлөлтэй хүүтэй зээл олгохоор тохирсныг хүртэл ичих ч үгүй ерөнхийлагч Шензо Амбей- уулзаад бүтээсэн мэтээр бичиж байх юм. Арай ч дээ

  • jj 202.9.41.162

    2017/09/17 at 19:44

    M.E..idej hanahgvi dee.gvriigeed busdiigaa zolioslood.uuruu devsheed b.auu

  • харая 103.229.120.61

    2017/09/18 at 09:40

    АВЛИГАЧДААСАА салж чадахгүй бол шинэчлэл яриад хэрэггүй дээ. АРД түмэн БАЯР, энхболд мэтьийн хүмүүсийг сайн мэдэж байгаа. САЯХАН сонгуулаар үнэлэлтээ өгсөн.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9993-8186 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэл үлдээх


3 + = 6