Израйлийн 5 уулчин Алтай Таван Богд ууланд төөрсөн талаарх мэдээлэл ОБЕГ-т ирээгүй гэв

Израйлийн 5 уулчин Монгол Улсын баруун хилд орших Алтай Таван Богд ууланд аялж байгаад дөрөв хоног төөрсний  дараа холбоо барьсан тухай jerusalemonline.com сайт мэдээлжээ. Энэ мэдээллийн дагуу  ОБЕГ-аас тодруулахад “Одоогоор манайд мэдээлэл ирээгүй байна. Орон нутгийн онцгой байдлын газраас тодруул ” гэв. Ингээд Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газраас тодруулахад Одоогоор манайд уулчид төөрсөн гэсэн дуудлага мэдээлэл ирээгүй байна” гэв.

Алтай Таван Богд ууланд төөрсөн таван уулчид өчигдөр буюу Мягмар гарагт Израйлтай холбоо барьсан аж. Тэдэнд үйлчилдэг даатгалын компани нь өнөөдөр аврах ажиллагаа зохион байгуулах юм байна.

Санал болгох мэдээ

Ой, хээрийн түймрийн дуудлага 20.5 хувиар өссөн байна

Улсын хэмжээнд дөрөвдүгээр сарын 19-ний байдлаар Булган, Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Архангай, Увс …