Ц.Мөнхтуяа: Бидний шаардлагыг биелүүлэхгүй бол улс орон даяар ажил хаяна

17/09/11 04:04

699 Үзсэн

Багш нар нийгмийн хангамжаа сайжруулах үүднээс “Цалин нэмэгдүүлэх түр хороо”-г өнөөдрөөс яг нэг сарын өмнө байгуулан ажиллаж, хамтдаа цалин нэмэгдүүлэх шаардлагыг Ерөнхий сайдад хүргүүлж байсан. Харин өнөөдөр 21 аймгийн багш  нарын төлөөлөл цуглан цалин нэмэх шаардлагын хариуг хугацаанд нь өгөхгүй бол орон даяар ажил хаяна гэдгээ мэдэгдлээ.Ингээд хөдөө  орон нутгийн  багш нарын сэтгэгдлийг хүргэж байна.

Орхон аймгийн багш н.Амгалан  “Би Орхон аймгийнхаа 1,800 гаруй багш нарыг төлөөлөн энд хүрэлцэн ирсэн. Бид цалин нэмэгдүүлэх шаардлагыг аймаг сум дүүргийнхээ албаныханд хүргүүлсэн. Тэдгээр эрх мэдэлтнүүд дүлий дүмбэ оргиод шаардлагыг хүлээж авахгүй бол бид ажил хаяна” гэв.

Говь-Алтай аймгийн багш  н.Энхбаатар “Хаа байсан 1,400км замыг туулаад өнөөдөр мэдэгдэл хийх гээд ирлээ. Цалинг нэмэхгүй бол 1000км-н холоос хамаагүй бид ирэх л болно. Өнөөдөр багш нарын эрх зүй, эдийн засгийн асуудал маш хүнд байна. Төр засаг үүнд анхаарлаа хандуулаач ээ” гэлээ.

Дархан-Уул аймгийн багш Б.Алтантуяа: Багш нар цалинг 1,600,000₮ хүргэхийг шаардсан. Тэд энэхүү цалин хийсвэр тоо биш гэдгийг хэлж байгаа бөгөөд энэхүү цалин хэрхэн зарцуулагдах талаар тооцоо судалгаа танилцуулсан юм. Хэрэв багш нар 1,600,000 төгрөгний цалин авбал дараах зүйлст зарцуулна. Банкны зээл 570,000₮

Өдөр тутмын  хоол хүнсэнд 8,000₮ зарцуулбал 30 хоногт 240,000₮

Өдөр Ахуйн хэрэгцээнд 3,000₮ зарцуулбал сард 120,000₮

Өдөр тутмын харилцаа холбоондоо 5,000₮  зарцуулбал сард 150,000₮

Боловрол эрүүл мэнддээ өдөрт 5,000₮ зарцуулбал сард 150,000₮

Хуримтлал 100,000₮

Ингэж чадвал 36 сарын дараа банкны чанаргүй зээл байхгүй болж 40 мянган өрх айл өрнөөс гарах боломжтой” гэсэн юм.

 Багш нарын цалин нэмэх түр хорооны ерөнхий зохицуулагч Ц.Мөнхтуяагаас дараах зүйлийг тодрууллаа.

-Засгийн газарт цалин нэмэгдүүлэх асуудлаар шаардлага хүргүүлсэн. Энэхүү шаардлагын хариугаа авсан уу?

-Шаардлагын хариу энэ сарын 15-нд ирэх ёстой. Шаардлагын хариу ирэхгүй бол бид ажил хаялт зарлан.

-Засгийн газар  огцорчихсон  байгаа шүү дээ. Шинэ засгийн газар байгуулагдтал хүлээх үү?

-Төрийн ажил тасралтгүй явах ёстой.  Энэ Засгийн газар дараагийн Засгийн газар байгуулагдтал ажлаа хийх ёстой шүү дээ. Бид дараагийн Засгийн газрыг хүлээж суухгүй. Бид тэмцлээ үргэлжлүүлнэ.

-Төсвийн хувьд цалин нэмэгдүүлэх боломж байхгүй байгаа. Бүх багш нарын цалинг нэмэхээр манай улсын нэг жилийн төсвөөс давж байгаа гэсэн? 

-Сангийн яамнаас буруу тоо гаргаж байна лээ. Нийтдээ  Улсын хэмжээнд 180  төрийн алба хаагч ажиллаж байгаа бид эхний ээлжид ерөнхий боловсролын  сургуулийн багш нарын цалин нэмэгдүүлэх асуудал тавьж байгаа. Дараа нь боловсролын салбарт ажиллаж байгаа хүмүүсийн цалин нэмэгдүүлэх ёстой гэсэн байр суурьтай байгаа.  Энэ бол их тоо биш. Бид гарц  гаргалаа гаргасан учраас ийм шаардлага тавьж байна. Уг нь бид гарц гаргалаа хайх ёсгүй төр засаг хайх ёстой. Төр ажлаа хийж чадахгүй байгаад багш нар бид харамсаж байна. Төр засгаас янз бүрийн бонд босгодог шүү дээ. Багш нарын цалин нэмэгдүүлэх бонд босгохыг бид шаардаж байна. Мөн ямар нэгэн байдлаар багш нарын цалин нэмэгдүүлэхийг шаардаж байна. Монголын боловсролын салбар чанартай багшийн дутагдалд орж байна. Өнөөдөр сайн хүүхдүүд багшийн мэргэжлийг сонгохгүй байна. Иймээс бид чанартай багштай болохын  тулд цалин өндөр  байх ёстой. 

-Энэ шаардлагад  хичээн багш нэгдэж байна вэ?

 -Монгол улсад ерөнхий боловсролын сургуулийн 40 мянга гаруй багш байгаа. Эдгээр багш нар бүгд нэгдсэн. Бидний шаардлагыг биелүүлэхгүй бол  улс орон даяар ажил хаяна. Өнгөрсөн найм сард бүх багш нар жагссан  Иймээс энэ зохион байгуулалтаар ажил хаялт зарлана.

-Ажил хаялт зарлахаар хүүхдүүд хохирно. Энэ хохирлыг яаж шийдвэрлэх вэ?

-Хүүхдийн хохирлыг бид бодолцож байгаа.  Бид хичээлээ нөхөөд  явах чадвартай. Хичээлээ нөхөөд явж байсан түүх бидэнд байгаа.

Н.Алт

Share Button

Сэтгэгдэлүүд

8 сэтгэгдэл.
  • ??? 202.9.40.150

    2017/09/11 at 22:30

    Хичээлээ нөхнө гэнээ май чи муу шулам Мөнхтуяа ажилтай байхдаа хичээлээ олигтой заадаггүй та нар заагаагүй хичээлээ нөхнө гэж хаашаа харсан юм байдын. Басутасны зардал энээ тэрээ гэнээ эцэг эхчүүдийг хүүхдээр нь дарамталж байгаад л нэгж хийлгэдэг байж фийздакууд^

  • Anonymous 66.181.178.123

    2017/09/12 at 01:09

    Цалин нэмэх яхав ээ багш нар боловсролоо дээшлүүэх их чухал байна оо.

  • joy 27.123.214.119

    2017/09/12 at 20:20

    40 myangan shine bagsh aw. Odoo ed nar zaigaa tawij uguh bolson. Ulsad mungu baihgui buun ur ahiad bond ur nem genee bagsh geed baigaa. 1.600.000 arai l usrengui yu gui yu hehe. 500.000 hurehgui awdag gesen bas arai yu 2 dahin nembel bas sonsohod uurshdee 3 dahinaas iluu arai bodit bus l sonsogdood bnda.

  • зочин 103.57.93.193

    2017/09/13 at 17:19

    Ажил хаяна гээд баыгаа багш нар их л бяртай байгаа баыгаа биз. Ард нь ерөнхийлөгч байгаа юм болов уу даа мэдэх юм алга. Уул нь ан нам улс орныг сүйрүүлээд өрөнд оруулсан байдаг. Эдийн засаг сэхээгүй байдаг. Оувс хөтөлбөрөө зогсоох болоод байдаг. Ийм үед хамгийн их сэхээтэнлэг юмны учрыг ойлгодог багш нар маань цалин нэм гээд байдаг энэ ч нэг хэцүүхэн юм болно шүү

  • Anonymous 203.91.115.37

    2017/09/13 at 17:36

    bagsh nar xicheelee sain zaaj, oorsdoo medlegee hariutslag deshuulj bie zov avch yavah heregtei bagsh gej helehed hetsuu bagsh nar zondoo bna

  • Монгол хэл 202.70.36.182

    2017/09/13 at 17:48

    Монгол хэлээр зөв бичдэг хүн цөөхөн болж дээ.БАГШ нар аа.

  • horloo 103.206.195.163

    2017/09/14 at 10:20

    Ajlaa sain hii buh tucviinhen bugd tsalin bgaa shuu adilhan l nemeh estoi

  • зочин 202.179.25.82

    2017/09/14 at 12:42

    Та нар болио,Та нарын сургасан малнууд чинь Сайдаа ч танихгүй,35 үсгээ олигтойхон ч холбож чадахгүй чадахгүй нөхдүүд сэтгүүлч сэтэр зүүгээд л явж байх юм,Ард түмний нүдний өмнө зурагтын дэлгэцийн доод хэсгээр гарч буй мэдээллийг хараарай,,,,,,,,гэх мэт их зүйл байна даа,Зүгээр ажлаа хийж байгаа бусдынхаа нэрийг барихаа боль,Энэ хэдэн нөхдүүд бол ажлаа хийж чаддаггүй л ,,,,,,байгаа

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9993-8186 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэл үлдээх


8 − 3 =