Таалагдсан залуугийнхаа сэтгэлийг татах дөрвөн арга

17/09/09 12:37

779 Үзсэн

Эр хүний сэтгэлийг татаж, өмнөө сөхрүүлдэг эмэгтэйчүүдэд ижилхэн зан чанарууд байдаг.  Тэр нь юу юм бол? Гялалзсан, булбарай уруул, задгай энгэрээ ямар ч залуугийн анхаарлыг татаж болно. Харин “машинд мөргүүлсэн мэт” мэдрэмж төртөл нь (сайн утгаараа шүү) өөртөө татъя гэвэл арай өөр хүчин зүйл нөлөөлдөг гэнэ.

Эрчүүд өөрсдөө ухаардаггүй боловч тэд сэтгэлийн гүндээ удаан хугацааны харилцаанд орохоос айж явдаг байна. Тэрхүү айдас нь эмэгтэй хүнийг өөрийн болгоход нь саад  болдог гэж “90 Хоногт Хайр Дурлалыг Бүтээе” номын зохиолч Diana Kirschner хэлж байна. Харин тэрхүү айдсыг нь үгүй  хийхэд  эмэгтэй хүний тодорхой зан чанарууд нөлөөлдөг байна.

Diana Kirschner-ийн яриад байгаа эдгээр “увидастай” зан чанар бүгд чамд бий гэдэгт эргэлзэхгүй байна. Гол нь мөрөөдлийн залуутайгаа нүүрээрээ тулахад тэдгээр чанаруудаа зөв ашигладаг байх хэрэгтэй. Дараах зөвлөгөөг хэрэгжүүлж чадвал чи “таалагддаг залуу минь надад хэтэрхий хурдан дурлаад байна уу даа” гэж бодох болно гэж байна.

1. Таван минут болоод үл тоомсорло

Чи үнэхээр сайхан залуутай учирлаа гэж бодъё. Тэр өөртөө итгэлтэй, хэнийг ч өөрийн болгож чадна гэж боддог. Тэр хэнтэй, юу гэж ярихаа мэддэг. Өрөөнд байгаа бүсгүйчүүд бүгд л түүний анхааралд  орохыг хүснэ. Найз бүсгүйчүүдтэйгээ харьцдаг шиг хэт дотночилж эхэлнэ. Гэвч тэгж аяглах нь мань эрд дарамттай санагдаж болохыг тэд мэдэхгүй. Ихэнх залуус шинэ харилцаанд хүчээр орох дургүй байдаг. Тэгэхээр яаж сэргэлэнтэх вэ гэж үү? Чиний сэтгэлийг огтхон ч хөдөлгөөгүй мэт бай.

Нэг их анзаарч, тоохгүй байгааг чинь мань хүн харвал өөрт нь дарамттай санагдахгүй, гол нь чамд хүрч боломгүй мэт бодол төрүүлнэ. Эрчүүд байгалиасаа өрсөлдөх дуртай байдаг учир бүсгүй өөрийг нь биш харин өөрөө сонголт хийж байгаагаа мэдрэхийг хүсдэг.  Үүний дараа л чамайг өөрийн болгох гэж хичээх болно. Харин тэгэхийн тулд түүнд зай өгөх хэрэгтэй. Зөвхөн түүн дээр төвлөрөхийн оронд эргэн тойронд байгаа хүмүүст ч анхаарлаа хандуулаарай гэж сэтгэл зүйчид зөвлөж байна.

Балбад сургуульд сурсан гэж сонирхолтой зүйл хийснээ ярих үед нь “хөөх, тийм үү” гэж гайхшран дуу алдах хэрэггүй. Оронд нь дуугаа жаахан намсгаад “Сонирхолтой л юм. Яагаад заавал тийшээ явах болсон юм бэ” гээд хэр ухаалаг залуу болохыг нь шалгаж байгаа мэт асуучих. Залууд унаж тусахын оронд түүнийг соривол байгалийн өрсөлдөх хүсэл нь асч эхэлнэ.

2. Өөртөө итгэлтэй бай

Өмссөн хувцас чинь хэчнээн тачаангуй байх нь хамаагүй. Өөртөө итгэлтэй, биедээ сэтгэл хангалуун, тухтай байж чадахгүй байгааг чинь залуу хараад л мэднэ. Тэгээд хэдхэн секундын дотор хүсэл нь унтарна.

Харин биеэ  итгэлтэй, мэдрэмжтэй авч явж чадвал орон дотроо ч тийм итгэлтэй, мэдрэмжтэй байхын дохио болох юм. Ингэх нь   “халуухан бүсгүйтэй болзлоо гэсэн чинь байнга сэтгэл дундуур явдаг эмэгтэй байх вий” гэсэн айдсыг нь үгүй хийнэ. Өөрөөр хэлбэл яг цагаа олж уруулаа долоож эсвэл мэдрэмжтэйхэн суниаж чадвал харц нь чамаас өөр хэн рүү ч чиглэхгүй.

Чи уг нь өөртөө итгэлтэй боловч залуусын дэргэд, ялангуяа халуухан эрчүүдийн дэргэд, сандарчихдаг бол эргэн тойрондоо байгаа жижиг зүйлст анхаарлаа хандуулахыг хичээ. Жишээ нь, бармены коктейлоо бэлтгэж байгааг нь харж суувал чамд сандарч тэвдэх зав гарахгүй. Анхаарлаа дотогш бус гадагш төвлөрүүлэх үед чи тайвширна.

Өөртөө итгэлтэй болсон үедээ хуруунуудаа мөр, эгэмний хэсгээрээ тойруулан явуулж, хүзүүндээ иллэг хий. Эсвэл нуруугаа суниах мэт хотойлго. Гол нь тэгж байгаагаа түүнд харуулах хэрэгтэй. Энэ үедээ таашаал авч байгаагаа харуулан “мммм..” гэж зөөлнөөр дуугар. Өөртөө сайхан мэдрэмж өгч байгааг чинь тэр хараад чамайг өөртөө болон бусдад таашаал өгөх дуртай нэгэн байна гэж ойлгоно.

3. Алиа зангаа харуул

Залуус хөгжилтэй охидод татагдаж, биеэ барьсан, унжгар охидуудаас хол байхыг боддогийг чи мэдэх байлгүй. Харин яагаад гэдгийг нь хэзээ ч таахгүй л болов уу. Харилцаанд оронгуутаа л нөгөө байнга хэрэлдэж, муудалцдаг хосуудын нэг болох вий гэж ихэнх залуус айдаг. Хөгжөөнтэй байдал чинь түүнд алиа хонгор занг чинь  харуулж, чамайг инээлгэж чадаж байгаагаа мэдээд та хоёрт боксын бээлийн өмсөх шаардлага гарахгүй гэдгийг ойлгоно.

Залуус бусад эрэгтэйчүүдтэй санал зөрөлдөх үедээ яадаг билээ?  Бие биенээ шоглодог. Тэд хоорондоо хатуу, ширүүн үг шидэлцэж муудалцдаггүй. Тэд зүгээр л нэгнээрээ тоглож зугаацдаг. Тиймээс чамтай ч гэсэн ингэж байхыг хүснэ.

Онцгүй зүйлийг эерэгээр шийдвэрлэж чаддаг, асуудлыг сүр бадраалгүй инээдэм болгоод өнгөрүүлж чаддаг гэдгийг хөгжилтэй, шооч зан чинь харуулна.

Тэр нэг сонин, инээдэмтэй цамц өмсөөд ирвэл түүнийг нь шогло. Эсвэл чи ууж байсан дарсаа санамсаргүй асгачихвал, эсвэл тэнэгхэн зүйл хэлчихвэл тэрийгээ инээд, шоглоом болгоод өнгөрөөж сур.

Тэд бидний харилцааны талаар юу гэж ярьж байгааг анхаарч сонсдог. Тиймээс нэг их сүр бадраадаггүй гэдгээ харуул. Сайн найзын чинь найз залуу эцэг эхтэй нь танилцсан анхны өдрөө хэрхэн бүтэлгүйтсэн талаар, түүнд нь чиний инээд хэчнээн  их хүрсэн талаар ярьж өгөөрэй.

4. Дуртай зүйлийнхээ талаар ярь

Түүнтэй анх ярилцах үедээ саяхан очиж үзсэн сонирхолтой газрынхаа эсвэл ямар нэгэн хоббиныхоо талаар ярь.  Ингэснээрээ чи түүнийг өөрийн сонирхдог зүйл рүүгээ татан оруулахаас гадна бас нэгэн айдсыг нь үгүй болгоно. Тэр нь уйдах.

Эрчүүд үргэлж сонирхолтой байх, эрч хүчтэй зүйл рүү тэмүүлдэг. Харилцаагаа ч гэсэн сонирхолтой байлгахыг хүснэ. Тиймээс шинэ зүйл турших дуртай, сонирхолтой эмэгтэйчүүд тэдэнд таалагддаг. Үүнийгээ залуус мэддэг ч бай, үгүй ч бай, энэхүү хүслийг нь шинжлэх ухаан аль дээр тогтоочихжээ. Ямар нэгэн шинэ зүйл хийж үзэх үед хүний биед допамин ялгардаг. Энэ нь романтик шохоорхол шиг мэдрэмж төрүүлж тархинд сэргээш  болдог байна. Тэгэхээр найз бүсгүй нь амралтын өдрөө сонирхолтой байдлаар өнгөрүүлэхийг эрмэлздэг байвал түүний допамины даавар ундарсаар л байх гэнэ. Ингэснээр хосуудын харилцаа удаан хугацаанд эхэн үе шигээ гал халуун байх магадлал өндөр байдаг аж.

Бүсгүй чамтай байвал уйтгар гэдгийг амсахгүй гэдгийг ойлгуулахын тулд дараа сард болох дуртай хамтлагийнхаа тоглолтын тасалбарыг ямар ч үнэ цэнээр авахад бэлэн гэдгээ харуул. Рестораны санал болгож байгаа хоолноос 100 дахин илүү амттайг хийж чадахаа түүнд харуулаарай.

Өөрөөр хэлбэл, өөрийнхөө дуртай зүйлийн талаар ярихдаа биеэ барих хэрэггүй. Дуртай зүйлийг чинь тэр огтхон ч тоохгүй байлаа ч  хүсэл тэмүүллийг чинь хүндэлж, чамаар бахархана.

Гялалзсан, булбарай уруул, задгай энгэрээр ямар ч залуугийн анхаарлыг татаж болно. Харин “машинд мөргүүлсэн мэт” мэдрэмж төртөл нь (сайн утгаараа шүү) өөртөө татъя гэвэл арай өөр хүчин зүйл нөлөөлдөг гэнэ.

Эрчүүд өөрсдөө ухаардаггүй боловч тэд сэтгэлийн гүндээ удаан хугацааны харилцаанд орохоос айж явдаг байна. Тэрхүү айдас нь эмэгтэй хүнийг өөрийн болгоход нь саад  болдог гэж “90 Хоногт Хайр Дурлалыг Бүтээе” номын зохиолч Diana Kirschner хэлж байна. Харин тэрхүү айдсыг нь үгүй  хийхэд  эмэгтэй хүний тодорхой зан чанарууд нөлөөлдөг байна.

Share Button

Санал болгох.

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл 0.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9993-8186 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэл үлдээх


× 2 = 4