”Кесем” киноны Сафие хатны дүрд тоглосон жүжигчин Хюлья Авшар

Көсем” олон ангит киноны Сафие хатны дүрд тоглосон жүжигчин Хюлья Авшар нь 1963 оны 10 -р сарын 10 – ны өдөр төржээ. Өдгөө 54 настай бөгөөд жүжигчин, дуучин, бизнесмэн, мэргэжлийн теннисчин, загвар зохион бүтээгч, хөтлөгч, сэтгүүлийн редактор гээд олон мэргэжилтэй чадварлаг эмэгтэй юм.

1982 онд  гэр бүлийнхэнтэйгээ Истанбул хот руу нүүсэн бөгөөд тэр үеэс урлагийн салбарт хөл тавьсан юм.  Булваррын сэтгүүлээс зохион байгуулсан гоо сайхны тэмцээнд тэргүүн байр эзэлсэн боловч гэрлэж байсан гэсэн шалтгаанаар титмийг нь буцаан авчээ. 1983 онд бараг 70 -ад кинонд тоглосон бөгөөд 18 дахь удаагийн “Москвагийн Олон Улсын кино наадам” – аас “шилдэг эмэгтэй жүжигчин” шагналыг хүртэв. Үүний зэрэгцээ  үндэсний аялан тоглолт хийж, 8 цомог, хоёр бие даасан цомгийг гаргасан юм. Улмаар 2000 онд ” Kral TV” – ээс “шилдэг эмэгтэй дуучин” шагналыг хүртэж байв.

Тэр жилдээ Гюниндьд сонинд редакцийн даргаар ажиллах болов. Мөн “Хюлья” хэмээх сар тутмын сэтгүүлийг эрхлэн гаргаж байсан юм. Тухайн жилээсээ теннис тоглох сонирхолтой болсон бөгөөд “TED 2001” тэмцээний аварга болж байсан удаатай. 2009 оноос “Авъяаслаг Туркчууд” тэмцээний шүүгчээр ажиллаж эхэлсэн. Мөн Туркийн “H” тансаг зэрэглэлийн брэндийн үүсгэн байгуулагч билээ. 

Эх сурвалж: Emegteichuud.mn

Санал болгох мэдээ

Фото: Хориотой хотын загварын шоу

Бээжинд ирсэн жуулчдын эхний сонголт Хориотой хот байдаг. Хориотой хот бол Бээжинд байх хааны ордны …