Зүүн Азийн жүдо бөхийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ

17/09/08 04:06

329 Үзсэн

“Буянт Ухаа” спорт цогцолборт  өнөөдөр 15:00 цагтЗүүн Азийн жүдо бөхийн аварга шалгаруулах анхдугаар нээлттэй тэмцээний нээлт боллоо. Энэхүү тэмцээн нь хоёр өдөр үргэлжлэх бөгөөд Монгол Улс, ОХУ, БНХАУ, Казакстан, БНСУ, БНАСАУ, Вьетнам улс зэрэг нийт долоон орны 100 гаруй тамирчин, дасгалжуулагч, 30 орчим албаны хүмүүс оролцож байна.

Манай улс  зохион байгуулагч орны хувьд эрэгтэй, эмэгтэй хоёр баг бэлтгэн оролцуулахаар бэлтгэл, сургуулилтаа хангажээ. Энэ удаагийн Зүүн Азийн жүдо бөхийн аварга шалгаруулах тэмцээнд Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний болон Дэлхийн цэргийн аварга шалгаруулах тэмцээний медальтнууд оролцож байна. Мөн Дэлхийн цэргийн спортын холбооны ерөнхийлөгч Абдулхакеем Алшино өөрийн биеэр оролцож байгаа гэдгээрээ онцлог болж байгаа аж.

Share Button

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл 0.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9993-8186 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэл үлдээх


9 × = 63