Дараагийн Ерөнхий сайдыг 30 хоногийн дотор томилох ёстой

УИХ-ын 2016 оны сонгуулийн дараа “Мэргэжлийн” гэх тодотгол зүүж, сүр дуулиантайгаар байгуулагдаж байсан Ж.Эрдэнэбатын Засгийн газар өчигдөр үдэш бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорлоо. МАН сонгуулийн үр дүнгээр парламентад 65 суудал авч, үнэмлэхүй олонхи болсныхоо дараа “Төр засгаа тогтвортой ажиллуулна” хэмээн мэдэгдэж байсан нь саяхан. Гэвч Ж.Эрдэнэбатын Засгийн газар ердөө нэг жил, хоёр сарын хугацаанд ажиллаж, бүрэн бүрэлдэхүүнээр огцорлоо. Харин дараагийн Ерөнхий сайд тодруулах нэг сарын хугацаа бий. Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 21.2-т “Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн хуульд заасан үндэслэлээр албан тушаалаас огцорсон, чөлөөлөгдсөн, түүнчлэн нас нөхчсөн тохиолдолд  УИХ 30 хоногийн дотор түүнийг нөхөн томилох тухай заасан байдаг. Иймээс ирэх сарын 8 гэхэд дараагийн Ерөнхий сайд болон сайд нарыг томилох нь ээ. Харин дараагийн сайд нар томилогдтол хуулийн дагуу одоогийн сайд нар түр орлон гүйцэтгэгч нэртэйгээр албаа хашина.

Санал болгох мэдээ

Ц.Даваасүрэн: Хамгийн хямд орон сууцыг захиалгаар бариулаад орлого багатай иргэдэд нийлүүлнэ

Засгийн газрын ээлжит хурал өнөөдөр /2024.05.08/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Барилга, хот байгуулалтын сайд …