М.Уранцэцэг:ДАШТ-ээс алтан медаль авна гэсэн зорилготой очиж барилдсан

Унгарын Будапешт хотноо зохион байгуулагдсан жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон Монгол Улсын баг тамирчид өчигдөр эх орондоо ирлээ.

ЦЕГ-ын “Хүч” спорт хорооны дасгалжуулагч, цагдаагийн дэслэгч, МУГТ М.Уранцэцэг дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн -48 кг-ын жинд мөнгөн медаль хүртэж, алтан соёмбот төрийн далбаагаа мандуулсан билээ. Бахархам амжилтын эзэн болж дэлхийн аваргын медалиа “ихэрлүүлээд” ирж буй түүнийг Цагдаагийн ерөнхий газрын удирдах ажилтнууд, “Хүч” спорт хорооныхон болон аав, ээж, гэр бүлийнхэн нь ёслол төгөлдөр угтан авсан юм.

Энэ үеэр МУГТ М.Уранцэцэгийн сэтгэгдлийг сонсоход “Манай баг тамирчдын бэлтгэл сайн байсан, тэмцээндээ амжилттай сайхан оролцлоо. Миний хувьд дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцон мөнгөн медаль хүртэж хос медальтан боллоо. Уг нь би ДАШТ-ээс алтан медаль авна гэсэн зорилготой очиж барилдсан, гэхдээ мөнгөн медаль хүртсэндээ баяртай байгаа. Надад тусалж дэмждэг, амжилт бүхний минь ард байдаг багш, дасгалжуулагч, гэр бүлийнхэн, Цагдаагийн ерөнхий газар, “Хүч” спорт хорооныхондоо маш их талархаж явдгаа илэрхийлье” гэлээ.

М.Уранцэцэг дэлхийн аваргын медалиа хослуулснаар Монголын жүдогийн түүхэнд дэлхийн аваргын алт мөнгөн медальтай цорын ганц жүдоч болж байгаа юм.

Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …