Наран дээр 12 жилд ажиглагдаж байгаагүй хүчтэй тэсрэлт болжээ

Наран дээр есдүгээр сарын 6-ны өдөр сүүлийн 12 жилд ажиглагдаж байгаагүй хүчтэй тэсрэлт болжээ.  Энэхүү тэсрэлт нь Наран дээр ажиглагдаж байгаа хоёр бүлэг толбоны нөлөөгөөр бий болсон байна. Тэсрэлт нь Х9.3  баллын хүчтэй байжээ.

Сүүлийн 20 жилийн хугацаанд Наран дээр хүчтэй таван тэсрэлт бүртгэгдсэн ба түүний хамгийн сүүлчийнх нь одоогоос яг 12 жилийн өмнө буюу 2005 оны есдүгээр сарын 7-нд  Х17.0 тэсрэлтийн баллтай болж байжээ.Одоогийн байдлаар тэсрэлтийн идэвхжилийн индекс нь 10.3 байгаа аж.


Санал болгох мэдээ

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

 Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын  хорооны хурлын үеэр УИХ-ын гишүүн …