Д.Сумьяа: Алтан медаль аваад зогсож байсан мөч хамгийн сайхан байсан

17/09/07 01:50

634 Үзсэн

Унгарын нийслэл Будапешт хотноо өнгөрсөн наймдугаар сард болсон ДАШТээс Жүдо бөхийн төрөлд медаль авсан тамирчид өнөөдөр эх орондоо ирлээ. Олимпийн мөнгөн медалийн эзэн Д.Сумьяа  Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, олимп, дэлхийн хос медальтан болсон. Тэрбээр Унгарын нийслэл Будапешт хотноо жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд Японы залуу жүдоч Цүкаса Ёшидатай барилдаж нэмэлт цагт шилжин барилдаж  аваргын алтан медалийг хүртсэн билээ. Ингээд Дэлхийн аваргын алтан медальтан  Д.Сумьяагийн сэтгэгдлийг хүргэж байна.

-Дэлхийн аварга болсон баяр хүргэе. Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

-Баярлалаа. Хамгийн түрүүнд  Монголчууддаа баярлалаа гэж хэлмээр байна. Яагаад гэхээр Монголын ард түмэн бүх зүйл  дээр хамт байсан учраас маш их баярлаж байна. Мөн шигшээ багийн багш нартаа баярлаж байна. Тамирчин бүхний ард  гэр бүл,  аав ээж, ивээн тэтгэгч байгууллага гэх мэт олон хүмүүс байдаг. Иймээс бүх тусалж дэмжиж байгаа хүмүүстээ маш их баярлаж байгаа хэлмээр байна. Та бүхнийхээ итгэлийг алдахгүй.

-Аваргын төлөөх барилдаан нэлээд  хүнд болсон. Сүүлийн мэх шийдсэн мэх байсан уу?

-Тийм ээ. Цаг маш урт байсан учраас шийдсэн мэх хийнэ гэж бодоод хийсэн  дээ.Алтан медаль аваад зогсож байсан мөч хамгийн сайхан байсан.  Алтан медаль авна гэсэн хүсэл   маань биелсэн.

Н.Алт

 

 

 

 

Share Button

Сэтгэгдэлүүд

3 сэтгэгдэл.
  • болдоо 202.21.112.202

    2017/09/07 at 14:32

    эрсдэлтэй мэх хийж ялсан нь бүр ч эрэлхэг бахдам сайхан байсан, баяр хүргэе сумьяа

  • Рат 202.70.46.219

    2017/09/07 at 14:34

    Дандаа л ингээд аваргуудыг маань энэ цэрэг цагдаагийнхан өмчилж аваад хувцас формоо өмсүүлчих юм, энийг ойлгодоггүй юм.

  • baagii 150.129.140.244

    2017/09/08 at 06:07

    Anhknaasaa l mehkee hiigeed notsood l barildahk heregtei , zuuraldaad zabaaraad suuldee yadaraad teneg bolood bgaa yum bisn uu byartai uzne snuu

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9993-8186 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэл үлдээх


1 + 1 =