Ахлах ангийн сурагч бичиг хэвлэгдээгүй байна

Энэ жил нөхөн хангалтаар нийт 20 орчим нэр төрлөөр 600 мянган сурах бичиг хэвлэгджээ. Өөрөөр  хэлбэл, ахлах ангиас бусад бүх ангийн ном сурах бичиг хэвлэгдэж, сурагчдын гар дээр очиход бэлэн болсон байгаа аж. Харин ахлах ангийн  ном хэвлэгдээгүй байна.

Сурах бичиг хэвлэх тендерийн явцад маргаан гарснаас болж өнөөдөр ахлах ангийнхан номгүй байгаа аж. Тиймээс Сангийн яамны зүгээс сурах бичгийн тендерийг татан авч шалгаж эхэлсэн байна. Шалгалтын дараа сурах бичгүүд хэвлэгдэж тараагдах мэдээлэл байгаа ч яг хэзээ гэдэг нь тодорхойгүй бус байна.Энэ жилийн хувьд Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас 2017 онд шинээр зохиосон ахлах, дунд ангийн сурах бичгийн 14 багц тендер зарлаж, 2017 оны 8 сарын 4-ний өдөр нээсэн байна.

Тус тендерээс “Мөнхийн үсэг” ХХК 7 багц, “Соёмбо принтинг” ХХК 3 багц, “Адмон принт” ХХК 3 багц, “Битпресс” ХХК 1 багцад тус тус шалгарчээ.

 

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …