НИТХ-ын ээлжит хурлыг нэн даруй зарлан хуралдуулахыг НИТХ-ын төлөөлөгчид шаардлаа

Өнөөдөр НИТХ-ын ээлжит хуралдаан болох ёстой байсан ч НИТХ-ын дарга Ц.Сандуй ээлжит хуралдааныг зарлан хуралдуулсангүй. Нийслэлийн иргэдийн өмнө тулгамдсан олон асуудлыг шийдвэрлэхийн тулд сар бүр хуралддаг НИТХ-ын ийнхүү 5 сараас хойш хуралдахгүй байгаатай холбогдуулан НИТХ дах МАН-ын хэсэг  төлөөлөгчид хэвлэлийн хурал хийлээ.

Тус хэвлэлийн хуралд  НИТХ-ын тэргүүлэгч Б.Сүхбаатар, төлөөлөгч С.Амарсайхан, Ш.Үнэнбат, Р.Дамба Ч.Гантулга нар оролцон НИТХ-ын  тэргүүлэгч нарт хандсан шаардлага хүргүүлж байгаа талаарх мэдээллийг сэтгүүлчидэд өглөө.

НИТХ-ын төлөөлөгч С.Амарсайхан: “…Бидний тавьж байгаа асуудал бол нэгдүгээрт НИТХ-ын төлөөлөгчийн хувиар, хоёрдугаарт Нийслэлийн иргэний хувиар тавьж байгаа асуудал гэж ойлгож болно. Нийслэлийн хөгжил дэвшлийн бодлогыг тодорхойлдог, түүнд хяналт тавьдаг, үр дүнг нь тооцдог Нутгийн өөрөө удирдах байгууллага, Нийслэлийн эрх барих дээд байгууллага болох НИТХ-ын ажил зохих хэмжээнд явахгүй байгаа учраас өнгөрсөн 5 сараас хойш өнөөдрийг хүртэл  НИТХ-ын тэргүүлэгчид ч хуралдаагүй, ээлжит болон ээлжит бус хурлыг хуралдаагүй байна. Нийслэлчүүдийн өмнө өвөлжилтийн бэлтгэл ажил болон  нийгмийн захиалга болсон бусад олон төсөл хөтөлбөрүүдийг шийдвэрлэхэд НИТХ-ын гол бодлого шийдвэр чухал үүрэгтэй. Өөрөөр хэлбэл Нийслэлийн ИТХ-ын  төлөөлөгчид ямар шийдвэр гаргахаас зөвхөн сонгуулийн 4 жилд биш, ирэх 10-30 жилд нийслэл хот хэрхэн хөгжих, урагшлах уу, ухрахуу гэдгийг шийдэх үүрэг  хариуцлагыг хүлээсэн хүмүүс учраас НИТХ-ын төлөөлөгчид бид зуны, амралтын, зугаалгын цаг үе гэдгээр шалтаг хийж, эсвэл нэг хүний, нэг албан тушаалтны асуудал яригдах гээд байна гэдгээс хамаарч НИТХ хуралдахгүй байх шалтгаан байх ёсгүй”  гэлээ.

НИТХ-ын тэргүүлэгч Б.Сүхбаатар: “Баянзүрх дүүргээс НИТХ-д сонгогдсны  төлөөлөгчийн хувьд Өчигдөрийн жагсаал цуглааныг хаанаас зохион байгуулсан вэ гэсэн сэтгүүлчийн асуултанд  эхлээд хариулья. Өчигдөр болсон жагсаал цуглаан бол цэвэр Баянзүрх дүүрэгт үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор АН-аас зохион байгуулсан жагсаал. Та бүхэн бүгд харсан байх. Хороон дарга нар нь зохион байгуулж хийсэн жагсаал гэж харж болохоор байсан. Баянзүрх дүүргийн хувьд ИТХ нь 41 төлөөлөгчтэй. Үүнээс АН 22, МАН 19 төлөөлөгч сонгогдсон гэдэгч АН-аас сонгогдсон 7 төлөөлөгчийн асуудал нь сонгуулийн үеэр мөнгө тараасан гэдэг үндэслэлээр асуудал нь эцэслэн шийдвэрлэгдээгүй шүүх дээр явж байгаа. Тэр 7 төлөөлөгч бүрэн эрхээ аваагүй байгаа гэсэн үг. Энэ маргаантай асуудлын хүрээнд өчигдөр АН-ынхан нийслэлийн захиргааны байрны үүдэнд жагсаал хийсэн гэж ойлгож байгаа.”

Өнөөдрийн бидний хийж байгаа хэвлэлийн хурлын тухайд бол НИТХ-ын тэргүүлэгчидэд хандан НИТХ-ыг 9 сарын 7-ны дотор яаралтай зарлан хуралдуулна уу гэсэн шаардлагыг тавьж байгаа юм” гэснээр хэвлэлийн хурал өндөрлөлөө.

Ц.Мөнх

Санал болгох мэдээ

Б.Солонгоо: Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын эрхийг сэргээх, нөхөн төлбөр олгох ажлын хэсэг байгууллаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт холбогдон  ял эдэлж …