“Аз жаргалын хэлтэрхий”киноны Жихан Гюрпьнарын дүрд тоглосон жүжигчин Эркан Петеккаяа

“Аз жаргалын хэлтэрхий”киноны Жихан Гюрпьнарын дүрд тоглосон Туркийн жүжигчин Эркан Петеккаяа 1971оны 12-р сарын 11 нд төржээ. Эркан Петеккаяа бол Туркийн алдартай жүжигчдийн нэг юм. Өдгөө 44 настай жүжигчин Эркан Петеккаяа бурхнаас заяасан онцгой авьяастай бөгөөд Туркийн хамгийн өндөр цалинтай жүжигчин юм.

Тэрбээр бүх дүрд хувирах чадвартай бөгөөд залуу жүжигчдэд үлгэр жишээ болсон жүжигчин билээ. Эркан Петеккаяа бага насаа Туркийн Истанбул хотод өнгөрүүлжээ. Ахлах сургуулиа төгссөнийхөө дараа тэрээр зоригтойгоор Анатолийн Улсын театрт элсэн орох шийдвэр гаргажээ.

Эркан Петеккаяа жүжигчний мэргэжлээр суралцаж төгссөнийхөө дараа Истанбул хотын театрт жүжигчнээр ажиллаж дараа нь дэлгэцийн уран бүтээл болох “Сood Days”, ” Silent Storm “, “The Wings of the Night ” зэрэг уран бүтээлүүдэд тогложээ.


 


Санал болгох мэдээ

Монгол, солонгосчууд хамтдаа “Хөх толботон” аялал жуулчлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүллээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-д хийж буй ажлын айлчлалынхаа үеэр Сөүл хотноо 2024 оны …