“Оффшор”-ын хэргийн явцыг ерөнхийлөгчид хүргүүлжээ

Оффшортой холбоотой асуудалд олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн байгууллагын мэдээллээр 130 мянга орчим этгээдийн 2.5 сая мэдээлэл ил болсон байдаг. Эдгээрээс Монгол Улсаас оффшорт 29 иргэн 35 аж ахуйн нэгж холбогдсон юм. АТГ, цагдаагийн байгууллагын хамтарсан ажлын хэсэг уг асуудлыг шалгаж дуусаагүй гэв. Нэр дурдагдсан бүх иргэдийг дуудаж, тайлбар байцаалт авчээ. Нэр холбогдсон 29 иргэнээс 23 иргэн төрийн албанд ажиллаж байсан аж. АТГ-аас оффшорын асуудлаар гадаад улсын хамтарч ажилладаг 7-8 байгууллагад хүсэлт хүргүүлжээ.

Хүсэлт хүргүүлсэн санхүү эдийн засгийн байгууллагаас хоёр нь хариу ирүүлжээ. Ингээд оффшорын хэргийн мөрдөн байцаалтын явцын талаарх танилцуулгыг наймдугаар сарын 22- ны өдөр ерөнхийлөгчид хүргүүлжээ.

Санал болгох мэдээ

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталлаа

Чуулганы нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн …