Нийгмийн даатгалын сайн дурын даатгалын гэрээ шинэчлэгджээ

Нийгмийн даатгалд сайн дурын хэлбэрээр даатгуулах иргэд, даатгуулагчдад үйлчилгээний илүү таатай, уян хатан нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор “Нийгмийн даатгалд сайн дураар даатгуулсан тухай гэрээ”-г Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын тушаалаар батлуулсан байна.

Гэрээнд даатгуулагчийн тухайн сарын шимтгэлийг хөдөлмөрийн хөлс, орлогоос тооцож бүрэн төлүүлэх зохицуулалтыг тусгаснаар даатгуулагчдад нийгмийн даатгалын үйлчилгээг саадгүй үзүүлэх, даатгуулагч нийгмийн даатгалын сангаас холбогдох хуулиудаар тогтоосон нөхцөл болзлын дагуу тэтгэвэр, тэтгэмж тогтоолгон авах боломжийг бүрдүүлжээ.Нийгмийн даатгалын сангийн 2017 оны эхний хагас жилийн тайлангаар сайн дурын даатгалд нийт 171.4 мянган даатгуулагч хамрагдсан байна.

Санал болгох мэдээ

“Мөнгөн мод-2023” наадмын шилдгүүд тодорлоо

15 дахь удаагийн “Мөнгөн мод” соёл, урлагийн шилдгүүдийг тодруулах наадам өчигдөр Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн …