Э.Ганхүү: Зүүн эргэхийг хориглосонтой холбоотой ямар нэг зардал гараагүй

17/08/24 11:09

424 Үзсэн

Нийслэлийн зарим уулзвараар зүүн гар тийш эргэхийг хориглосон шийдвэр хэрэгжүүлэхэд их хэмжээний хөрөнгө зарцуулсан гэх мэдээлэлд өнөөдөр Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, Төрийн сангийн хэлтсийн дарга Э.Ганхүү тодруулга өглөө. Тэрбээр хэлэхдээ “Зүүн эргэхийг хориглосонтой холбоотойгоор ямар нэг зардал гараагүй. Замын гэрэлтүүлгийн хувьд удирдлагын зохион байгуулалт хийж байгаа. Тэмдэг тэмдэглэгээний хувьд жил бүр замын сангийн хөрөнгөөр нийслэлийн бүх замууд дээр хэвтээ, босоо тэмдэглэгээ хийгддэг. Энэ ажил тухайн жилд төсөвлөсөн хөрөнгийнхөө хэмжээнд хийгдсэн. Зүүн эргэхтэй холбоотой зам дээр хийгдсэн хөрөнгө оруулалтыг судалж үзэхэд хэвтээ тэмдэг тэмдэглэгээ, хайс, эргэлтийн зураасанд нийт 14 орчим сая төгрөг зарцуулсан байна.” хэмээлээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

Share Button

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл 0.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9993-8186 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэл үлдээх


9 × 6 =