Диана гүнжийн үлдээсэн үнэт эдлэлийг хэн зүүж байгаа вэ

Диана гүнж амьд байхдаа  үнэт эдлэлийн цуглуулгаа ирээдүйн бэрдээ өвлүүлэн үлдээхийг захисан байжээ. Захиас ёсоор нь өдгөө  Их Британийн гүнж   Кейт Миддлтон үнэт эдлэлийг өвлөж авсан байна.

Диана гүнжийн үхэл

1997 оны 8 сарын 31 өдөр автомашины осолд орж Диана гүнж нас баржээ. Осол болсон газар нь Парисын Сина мөрний эрэг дээрх Альма гүүрний урд талын хонгилын зам байв. Ослын шалтгаан тодорхой бус боловч олон таамаг байдаг. Жолооч согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн, папарацигаас зугтаж хэт хурдтай явж байсан гэх зэрэг. Мерседес машинаас амьд гарж чадсан цорын ганц зорчигч бол бие хамгаалагч Тревор Рис Жонс(нүүрийг нь мэс засал хийж сэргээсэн ) бөгөөд тухайн үед болсон ослын талаар огт санахгүй байгаа билээ. 2007 оны 12 сарын 14 өдөр мөрдөн байцаагч Лорд Жона Стивенсийн тавьсан илтгэлд:

Британы мөрдөгчдийн дүгнэлтээр осол болох үед жолоочын цуснаас их хэмжээний спирт илэрсэн бөгөөд тэр нь Францын хуулиар тогтоосон хэмжээнээс 3 дахин өндөр байсан. Түүнээс гадна машины хурдыг тохируулахгүй хэт хурдан явж байсан гэж дүгнэжээ. Мөрдөн байцаагч Лорд Жона Стивенсийн тэмдэглэснээр Диана болон бусад зорчигч нар амь үрэгдэх болсон гол шалтгаан бол хамгаалах суудлын бүс зүүгээгүйгээс болсон гэж тэмдэглэжээ.

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …