Манай улсын 69 иргэн гадаадад нас баржээ

Хилийн чанадад түр болон удаан хугацаагаар ажиллаж, амьдарч буй мөн хувийн болон албан хэргээр зорчсон монгол иргэд гэмт хэрэг, зөрчилд холбогдох, аваар осолд өртөх, эд хөрөнгө, эрүүл мэнд, амь насаараа хохирох явдал гарсаар буйг ГХЯ-ны Консулын газрын дэд захирал Л.Мөнхтүшиг онцлов. Тухайлбал,  Гадаадын 19 улсад Монгол Улсын 309 иргэн гэмт хэрэгт холбогдож, 14 улсад 161 монгол иргэн ял эдэлж байна. Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас ирүүлсэн мэдээллээр Монгол Улсын нутаг дэвсгэрт 2017 оны эхний долоон сард гадаадын 28 иргэн гэмт хэрэгт холбогдон шалгагдсаны дотор БНХАУ-ын 14 иргэн, БНСУ-ын 4, ОХУ-ын 5, бусад улсын 5 иргэн байгаа юм.  Мөн  зургадугаар сарын 1-ний өдрийн байдлаар гадаадын найм /ОХУ-1, БНХАУ-3, БНСУ-2, АНУ-1, БНКазУ-1/ иргэн баривчлах, цагдан хорих байранд хоригдсон бол долоон улсын 24/ ОХУ-3, БНХАУ-11, Украйн-2, Малайз-4, Сингапур-1, Румын-1, Бангладеш-1, БНСУ-1 / иргэн ял эдэлж байна.  Харин гадаадын 46 иргэн гэмт хэрэгт өртөж хохирсны дотор БНХАУ-ын 22, БНСУ-ын 5, ОХУ-ын 7, АНУ-ын 5,  Вьетнам, Турк, Словак, Франц, Филиппин, Нигери, Беларус улсын  тус бүр нэг иргэн байна.

2017 он гарсаар Монгол Улсын 69 иргэн гадаадын 18 улсад нас баржээ. Тэдгээрийн төрөл төрөгсдөд мэдэгдэх, тэдэнд тухайн улсын виз авахад туслах, шарил, чандрыг эх оронд нь авчруулах арга замын талаар зөвлөгөө мэдээлэл өгөх, зарим тохиолдолд Иргэдэд туслах сангаас дэмжлэг туслалцаа үзүүлэх зэргээр ажиллажээ.

 

 

Санал болгох мэдээ

Нэр дэвшигчдээс 160 нь АТГ-т хөрөнгө орлогоо бүртгүүлээд байна

УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдээс тавдугаар сарын 17-ны байдлаар 160 хүн АТГ-т хөрөнгө …