01 May 1967, Las Vegas, Nevada, USA --- Las Vegas, Nev..Entertainer, Elvis Presley sits cheek to cheek wit his bride, the former Priscilla Ann Beaulieu, following their wedding May 1, 1967. --- Image by © Bettmann/CORBIS

Рокн Роллын хаан Элвис Прэслигийн ховор зургууд

ХХ зууны хамгийн алдартай жүжигчин, дуучин, бүсгүйчүүдийн зүрхийг булаасан хүн бол яах аргагүй Рокн Роллын хаан Элвис Пресли билээ. Элвис Пресли өөрийн дуучны замналаа 1953 онд эхэлж, кантри, ритм энд блюзийг рок хэв маягт оруулсан хэлбэртэй дуунуудаа олны хүртээл болгож эхэлжээ. Хар, цагаан арьстнуудын дуу хөгжмийн элементүүдийг хослуулж чадсан тэрээр тайзан дээр биеэ авч явах этгээд араншин, гайхалтай авъяасаараа ихэд алдаршсан юм.

Элвис Прэсли бол дуучин төдийгүй авъяаслаг жүжигчин байлаа. Тэрээр 1956 онд “Лаав Мэ Тэндэр” гэдэг кинонд анх туслах дүр бүтээсэн юм. Үүнээс хойш бүхий л амьдралынхаа туршид 31 кинонд тоглосон.

1973 онд Пресли анх удаа хиймэл дагуулын тусламжтайгаар олон оронд шууд дамжуулсан концертоо тоглож түүнийг  тоглолтыг 1 тэрбум хүн шууд үзсэн тооцоо байдаг байна. 

Tэрбээр Грэммийн шагналд 14 удаа нэр дэвшиж байснаас гурван удаа шагналын эзнээр тодорч, 36 насандаа Грэммийн бүх цаг үеийн амжилтын шагнал хүртэж байжээ.

Элвис  Прэсли  мансууруулах бодис ихээр хэрэглэcнээс  болж 1977 оны 8 сарын 16  нд  42-хон настайдаа нас баржээ. Түүний үйл хэргийг ганц охин Лиза Мэри Пресли гүйцээж байгаа юм.




Г.Нараа

 

 

Санал болгох мэдээ

Монгол, солонгосчууд хамтдаа “Хөх толботон” аялал жуулчлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүллээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-д хийж буй ажлын айлчлалынхаа үеэр Сөүл хотноо 2024 оны …