Дизель хөдөлгүүр яагаад богино насалдаг вэ

Дизель хөдөлгүүрийн засвар үйлчилгээний зардал шинэ машин авахтай дүйцнэ гэвэл тийм ч хол зөрөхгүй байх. Тэгвэл түүнийг хэрхэн удаан наслуулах вэ? Мэдээж дизель хөдөлгүүрт хамгийн гол зүйл нь арчилгаа байдаг. Тэгвэл ямар зүйлсээс болж богино наслаад байгаа талаар танд зөвлөе.
Та ерөөсөө түлшний шүүрээ сольдоггүй
Бохирдолтой түлш нь түлшний помп болон инжекторыг гэмтээдэг гол зүйлсийн нэг юм. Бохирдолтой түлш тоосруулалтын системийг маш ихээр халааж сул, түлшний бөөмсийг чөлөөтэй гүйх боломжийг нь хязгаарладаг. Бөглөрсний үр дүнд түлш ирэхгүй болж доголдоно, бүр хүндэрвэл өндөр даралт шүүрийг эвдэж, тоосруулалтын системийг шууд бохирдуулж, гэмтээнэ.
Та ерөөсөө агаарын шүүрээ сольдоггүй
Агаар шүүрийг солихгүй байвал хамгийн эхэнд нь шатахуун зарцуулалт шууд нэмэгдэнэ. Бөглөрсөн агаар шүүгч хөдөлгүүрийг агаарын дутагдалд оруулах бөгөөд моторын агаарын хэрэглээг хангахын тулд турбоны эргэлт хурдасдаг. Хэрвээ бохирдол агаар шүүрийг нэвтэлж цааш дамжвал турбо, клапан, хөдөлгүүрийн поршенд хэдхэн минутын дотор хүрч жолоодлогын явцад хөдөлгүүрийг доголдуулах бөгөөд цилиндрийн ханыг зурах болно. Мөн салоны агаар шүүгчийг хамт сольж байх хэрэгтэй. Учир нь салоны сэнс бохирдлоос болж амархан дуу ордог мөн түүнийг цэвэрлэх нь тийм ч хялбархан байдаггүй. Эдгээр 2 зүйлийг тогтмол сольсноор дизелийн насжилт тань уртсах боломжтой.
Та ерөөсөө тосоо сольдоггүй
Тосон дахь бохирдлыг шүүдэг эдийг тосны шүүр гэдэг. Тосны шинжээчид лабораторийн орчинд дизель хөдөлгүүрээс авсан тосны дээжийг судалж үзэхэд моторын элэгдэлд шууд нөлөөлөх хүчин зүйлс ажиглагдсан байна. Тосон дахь металлын үрэлтээс үүссэн цахиурын үртэс нь тосны шүүрийг нэвтэлбэл хөдөлгүүрийг элэгдүүлэх гол  зүйлсийн нэг гэж тогтоожээ. Хэрвээ карбон болон цахиур хоорондоо нийлбэл алмаз шиг хатуу үрэгч бие болдог байна. Мөн турбо дизель хөдөлгүүрт анхаарах ёстой зүйл бол нормалдах юм.  Хэрвээ та хотын нөхцөлд явсан бол нормалдах шаардлагагүй. Харин 80 км/ц хурдтай явж ирсэн бол ойролцоогоор 20 секунд, 100км/ц хурдтай явсан бол 1 минут, 100-с дээш эсвэл хүнд зүйлс ачсан чирсэн, өгссөн бол ойролцоогоор 2 минут нормалдах шаардлагатай. Нормалдаагүй шууд унтраавал турбоны сэнс тосолгоогүй эргэж хурдан хугацаанд хөдөлгөөнд орж муудах эрсдэлтэй. Мөн гликолтой хөргөлтийн шингэн хөдөлгүүрийн алуурчин болдог байна. Үүнээс гадна түлштэй тос нь хөдөлгүүрийг түргэн хугацаанд муутгадаг гэдгийг тогтоож ээ.
Шингэнийг солихоо мартсан
Хөргөлтийн шингэн, хөдөлгүүрийн тос, кропны шингэн, гидрийн шингэн зэрэг зүйлсүүд маш чухал гэдгийг жолооч хүн бүр мэднэ. Жишээ нь орчин үеийн кропны ажиллагаа маш нарийн хийц, ажиллагаатай байдаг. Үүнийг заавал цэвэрхэн тос нямбай гүйцэтгэж чадна. Харин бохирдолтой тос хөргөх эд ангиудыг хөргөх үүргээ гүйцэтгэж чадахгүйн улмаас маш их халалтыг бий болгож элэгдлийг түргэсгэдэг.
Мотороо халаахгүй явах
Хамгийн энгийн хэрнээ чухал зүйл бол хүйтэнд өндөр эргэлтийг өгч болохгүй. Хөдөлгүүрийн тос хүйтэн үед өтгөрсөн байх бөгөөд ингэснээр турбо болон хөдөлгүүрийн эд ангиудыг бүрэн тосолж чаддаггүй. Тиймээс тосолгоог хэвийн хийлгэхийн тулд хүйтэнд нормалдах хэрэгтэй. Харин нөгөө талаасаа халаагч (glow plug) нь орох агаарыг халааснаар хөдөлгүүр асдаг, үр дүнд нь дээрээсээ халалт үүсэж эхэлдэг. Хэт хүйтэнд дээрээсээ халсан мотор доод хүйтэн эд ангитай нийлснээр хоорондоо зай завсар гарч үр дүнд нь сальник гэмтэж тос гоожих нөхцөл бүрддэг. Тиймээс тос болон хөргөлтийн шингэн ажлын температурт очтол түр хүлээж байж хөдөлгөөнд оролцоорой. Улмаар хэт хүйтэнд бас нэг санах зүйл байдаг. Энэ нь рулыг хэт битгий эргүүлээрэй, энэ нь гидравлик шахуургыг гэмтээх магадлалтай байдаг.
Утааг үл ойшоох
Хэрвээ таны яндангаас хар утаа гарч байгаа бол инжекторийн гэмтэл байх магадлалтай. Харин цагаан утаа гарч байгаа бол хөргөлтийн шингэн шатах хөндийд орж байгаа илэрхийлж байгаа юм – энэ үед гавлын жийрэг, EGR зэрэг зүйлсийг шалгах хэрэгтэй. Цэнхэр утаа гарч байгаа бол шатах хөндийд тос ороод байна гэсэн үг – кольц болон хуруувчаар алдагдаж байж болно. Утаа хаялттай үед хөдөлгүүрийн даралт буурч дагаад хүч муудаж, түлш зарцуулалт ихэсдэг гэдгийг мартаж болохгүй.
 Хөдөлгүүрийг халаах
Дизель машиныг ажлын морь гээд л уралдаанд оролцож байгаа юм шиг хүчлэх нь олонтаа. Энэ үедээ хянах самбар дээр байрлах хөргөлтийн шингэний, тосны, яндангийн (EGT) температурийн заалтыг байнга хянаж байгаарай. Хэт халаах нь шууд эвдрэлд хүргэдэг гэдгийг хүчлэхээсээ өмнө байнга санах хэрэгтэй.
 Дугуй ч бас чухал нөлөөтэй
Тэнхлэг тохиргоо алдаатай байх, хэт сул хийтэй байх зэрэг нь дугуйн элэгдлийг түргэсгэж, түлш идэлтийг нэмэгдүүлдэг. Харин баланс алдагдсан дугуй, обуд нь цаабны шарикыг эвдрэлд хүргэдэг (axle-bearing). Харин хагас голд хөдөлгөөн орсон бол (driveshaft) буузан шарик (axle pinion bearing) болон хурдны хайрцаг, туслах кропыг (transfer case) эвдрэлд хүргэж болзошгүй. Мөн чагтан гол ч гэсэн чухал үүрэгтэй. Үүнийг байнга тосолж хэвших шаардлагатай. Эдгээр тулгуур эд ангиудын засвар үйлчилгээг хийхдээ дифференциалын тосоо хамтад нь сольж байгаарай.
Түлшний савны бохирдол
Усан онгоцны дизель үйлдвэрлэлийн мэдээллээс авч үзвэл, ихэнх дизелийн асуудал түүний түлшний савнаас үүсдэг гэсэн байна. Учир нь далайн ус түлшний саванд нэвтэрдэг байна. Тиймээс авто химийн бүтээгдэхүүнээр машиныхаа түлшний системийг уснаас жилдээ 2 удаа цэвэрлэж байх хэрэгтэй. Мөн агаар дахь хүчилтөрөгч нь дизель түлшинд тунадас, давирхай үүсгэж энэ нь цаашлаад түлшний шүүрийг бөглөснөөс болж хөдөлгүүрийг доголдуулдаг байна. Тиймээс шүүлтүүрийг тогтмол сольж байх хэрэгтэй. Хэрвээ дээрх тунадас, давирхай цааш нэвтэрвэл шатаад арилна гэсэн зүйл байхгүй бөгөөд инжектор болон шатах хөндийд хөө, карбон болон үлддэг. Үүнээс гадна British Petroleum компанийн мэдээлснээр – хэвийн хадгалах горимд байгаа дизель (20 хэм) 12 сар болон түүнээс дээш хугацаанд ашиглах боломжтой байдаг. Харин 30 хэмээс дээш нөхцөлд хадгалбал энэ тоо 2 дахин буурдаг гэжээ.Гараашиндаа түлш хадгалж байгаа бол мэдээд аваарай.
Эх сурвалж: www.cardoctor.mn

Санал болгох мэдээ

Үсээ зөв арчилж суръя! Эрүүл гялалзсан үстэй болгох 11 үс арчилгааны зөвлөгөө

Үс муухай харагддаг өдөр бол хамгийн муухай өдөр, тийм ээ? Үсний байгаа байдал сэтгэлд нийцэхгүй …